Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Тамгагүй төр" жүжгийн нэмэлт нэг тоглолт зарлагдлаа

"Тамгагүй төр" жүжгийг монгол үзэгчиддээ зориулан дөрөвдүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд гурван удаа УДЭТ-ын тайзнаа толилуулахаар болж, тасалбар худалдаанд гаргасан. Гэвч өчигдөр гурван өдрийн жүжгийн тасалбар дууссан тул дөрөвдүгээр сарын 30-нд 14.00 цагаас дахин нэг удаа тоглохоор болсон байна. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 40-120 мянган төгрөгийн үнэтэй.

“Тамгагүй төр” жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн тасралтгүй 70 удаа тоглоход 40740 үзэгч үзэж, 5 тэрбум төгрөгийн орлого олсон гэх статистикийг мэдээлсэн ба орлого, үзэгчдийн тоогоороо Монголын соёл урлагийн түүхэн дэх дээд амжилтуудыг тогтоосон гэж үздэг. Сонирхуулахад, тус гурван өдрийн тоглолтын үеэр Англиас ирсэн мэргэжлийн экспертүүд тус жүжгийг үзэж, Лондон хотод ирэх арваннэгдүгээр сард тоглогдох бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан