Нийслэлийн Өргөө амаржих газарт 2022 оны аравдугаар сарын 4-ны өдөр кесар халалгаагаар хүүхдээ төрүүлсэн эх н.Энхцэцэг хүүхдийнхээ эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж хүүхэд нь тархины хүчилтөрөгчийн дутагдалтай болж, эрүүл мэндээрээ хохирсон учраас Өргөө амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмч, сувилагч, тасгийн эрхлэгийг уучлалт гуйхыг шаардлаа.
Түүний ярьснаар 2022 оны аравдугаар сарын 2-ны өдөр ус нь гарч, эмнэлэгт ирсэн байна. Харин Өргөө амаржих газрынхан савны амсар нээгдээгүй, өвдөлт өгөөгүй гэж зургаан цагийн зайтай гурван удаа үтрээнд нь тариа хийж нөхцөл байдлыг харсан гэв. Ингээд аравдугаар сарын 4-ний үдээс хойш хүүхэд нь бүтэх магадлалтай учраас кесар хагалгаа хийх шийдвэр гаргасныг ээжид хэлжээ. Ингээд төрөнгүүд нь хүүхдийг бүтэлтэй төрсөн гээд сэхээн амьдруулах руу авч явсан байна. Хүүхдийг сар гаруй сэхээн амьдруулахад байлгаж байгаад эмнэлгээс гаргасан байна. Эх хүү хоёр эмнэлэгт байхдаа ковид тусаж, ханиад хатгаагаар өвдөхөд Өргөө амаржихынхан анхаарал халамж тавиагүй гэж тэрээр хэллээ. Өргөө амаржихаас гараад Эх нялхаст хүүхдээ үзүүлэхэд зүрх нь цоорхой байсан, төрхийн халдвартай гэсэн онош сонссон байна. Өргөө амаржихынхан эхийн ус гарсан байхад гурван хоног ургийг гэдсэнд усгүй байлгаснаас халдвар авч, цаашлаад хүүхэд хүчилтөрчийн дутагдалтай болоход нөлөөлсөн гэж Энхцэцэг үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эмч нарын буруутай үйлдлээс болж хүүхэд нь хохирсон гэж хэллээ. Тэрээр хүүхдээ тээж байх хугацаандаа эрүүл саруул, элдэв харшил, эмгэггүй байсан, хүүхдээ ч эрүүл тээж байгаагаа үзлэг оношлогоороо баталгаажуулж байсан гэв. Харин төрөх үеийн эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж хүүхдийнх нь ирээдүй тодорхойгүй, нүд нь хараагүй, чих юм сонсохгүй, амьд үхтэл шиг болсон байгааг хэлэв.
Тэрээр Эрүүл мэндийн яаманд уг асуудлаар хандсан ч хариу өгөхгүй байгаа юм байна. Монголд хүүхдийг нь эмчлэх боломжгүй гэсэн байна. Харин Туркт хүүхдийг нь эмчлэх боломжтой гэдэг мэдээг эмч дуулгасан бөгөөд ард түмнээс хандивт нэгдэхийг гуйлаа.