Иргэн, та, бид хэн ч бай утсаар ярихдаа бүрэн бус минутыг нэг минутад тооцон төлбөрөө төлдөг. Үүнийг иргэд тэр болгон анзаардаггүй. Харин сүүлийн үед ШӨХТГ-т энэ тухай гомдол ирэх болжээ. Үүний дагуу тус газраас шалгалт хийж иргэдийн гар утасны ярианы төлбөрийг 30 хувиар бууруулах боломжтой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, та 30 секунд ярьсан бол түүнийгээ бүтэн минутад тооцож бус яг ярьсан хугацааныхаа мөнгийг л төлөх юм. Үүнийг ирэх сарын 1-нээс мөрдөж эхлэх гэнэ. Харин дараа төлбөрт хэрэглэгчдийн хувьд, дараа төлбөрт үйлчилгээг ашигладаг хэрэглэгчдийн барьцаа хөрөнгө дээр хүү бодоод сарынх нь төлбөрөөс хасахаар аж. Дараа төлбөртийн дугаар олон жил ашиглаж байгаа бол тухайн иргэний барьцааны мөнгөнөөс хүү бодож сарынх нь төлбөрөөс хөнгөлөх юм байна.