И-бизнес” платформын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.
“И-Монголиа” платформ өнөөдөр 1,5 орчим сая хэрэглэгчтэй болсон байна. Энэ системийг ашиглаж байгаа иргэддээ баярлалаа. Өнөөдөр И-Монгол цэсэн дотор “И-бизнес” платформ нээгдэж байна. Ингэснээр бизнес эрхлэгчдийн цаг завыг хөнгөлж өгч байна. Өмнө нь компани байгуулахын тулд татвар, улсын бүртгэл дээр явж очдог байсан бол одоо та гар утсаараа ороход л энэ бүх үйлчилгээг авахад хангалттай болж байна гэж ойлгож болно. Засгийн газраас тавьж байгаа гол зорилго бол хүнтэй шууд нүүр тулахгүйгээр технологийн дэвшлийг ашиглаж, хүнд суртлыг арилгах явдал юм. Энэ нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд чухал зүйл болно гэж харж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шилэн ажиллагаа маань ч үүнтэй холбоотой. И-бизнес бол дөнгөж эхлэл. Цаашдаа 2.0, 3.0 гээд хөгжүүлэлт хийгээд явна. Энэ системийг ашиглахад ямар байгаа талаарх хүсэлтээ бидэнд утсаар мэдэгдээрэй, 1111 төвд хандаарай гэж бизнес эрхлэгчдэдээ уриалмаар байна.
Мөн авлигатай Монголыг бүтээхэд иргэн таны оруулж чадах хувь нэмэр бол тоон гарын үсэг авах явдал юм. Өнөөдөр би тоон гарын үсгээ авлаа. Нийт иргэддээ ч уриалж байна. Одоогоор 600 мянган хүн тооны гарын үсгээ авсан байна. Тоон гарын үсэг авснаар ямар давуу тал бүрдэх вэ гэвэл та заавал нотариат дээр очих албагүй болно. Та заавал орон нутгаас Улаанбаатарт ирж үйлилгээ авах шаардлагагүй болно. Цаашлаад бид цахимаар сонгууль өгөх боломж бүрдэнэ. Та гарын үсгээрээ хөрөнгө оруулалтын гэрээ болон бүх бизнесийн бичиг баримтуудаа авах боломж бүрдэнэ” гэлээ.