Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэдэд хөнгөлөлттэй үнээр 339 эм олгоно

Хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтаар олон улсын нэршлээр 132, худалдааны нэршлээр 339 эмийг өнөөдөр хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгодог. Үнийн хөнгөлөлт эм бүрт харилцан адилгүй ч, хамгийн дээд тал 93 хүртэл хувиар хөнгөлөлт үзүүлдэг байна. Өдгөө нийслэлийн хэмжээнд 54 эмийн сангаар хөнгөлттэй үнээр эм олгодог бөгөөд иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулсан эрүүл мэндийн даатгалын дэвтэр, өрх, сум, багийн эмчийнхээ бичсэн жорыг үзүүлээд авч болох юм. Дашрамд дурдахад, Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн 2012 оны найдугаар сарын 8-ны өдрийн 05 тоот тогтоолоор хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт шинэчлэгдэж, 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх гэж байна. Монгол Улсын Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын зөвлөлөөс жил бүр “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, нэр төрөл, хөнгөлөлтийн хувь, хэмжээ”-г шинэчлэн баталдаг. Энэхүү жагсаалтыг жил бүр хянаж, эмийн нэр төрөл, хөнгөлөлтийн хувь, хэмжээг шинэчлэх саналаа Эрүүл мэндийн яамнаас гаргаж тус зөвлөлөөр батлуулдаг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан