Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Л.Батзул: Манай эмнэлэгт анх удаа жирэмсэн үед ургаас урагт цус юүлэгдэх үеийн лазер эмчилгээ, мөн урагт цус сэлбэх эмчилгээг хийлээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эмч Л.Батзултай ярилцлаа.


-Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгаар үйлчлүүлж буй өвчтөнүүдэд ямар төрлийн өвчлөл зонхилж байна вэ?

-Манай тасагт хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн ихэнх нь үрэвсэл дотоод шүүрлийн эмгэгүүдийн улмаас хэвтэн эмчлүүлж байна. Бага аарцгийн үрэвсэлт өвчнөөр охид эмэгтэйчүүд маань өвчилж байна, бага аарцгийн үрэвсэлт өвчнөөр өвдөөд эмчлүүлээгүй, мөн дутуу эмчлэгдэх, удаан хугацаанд ийм байдалтай явснаар бага аарцгийн идээт үрэвслээр хүндэрдэг. Мөн үрэвсэлт өвчнөө эмчлээгүйгээс болж умайн гадуурх жирэмслэлт их тохиолдож байна. Умайн гадуурх жирэмслэлт нь амь насанд маш аюултай. Хэдий жирэмсний эрт хугацаанд оношлогдох эмчлэгдэх боломжтой ч охид бүсгүйчүүд хугацаа алдаж хүндэрсэн үедээ эмнэлэгт хандаж, яаралтай журмаар мэс засал эмчилгээ хийгддэг тохиолдлууд бий. Хэдийгээр амь насыг аварч байгаа ч мэс заслын үед үр дамжуулах аль нэг хоолой тайрах үед дахиад жирэмслэх магадлал буурч үргүйдэлд хүргэдэг хүндрэлтэй.

Манай орны хувьд хүйтэн сэрүүн эрс тэс уур амьсгал, өмнө нь БЗХӨ-өөр өвдөж байсан өгүүлэмжтэй, бэлгийн олон хавьтагчтай эмэгтэйчүүд үрэвсэлт өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байдаг.

Түүнчлэн хүмүүсийн амьдралын буруу хэв маяг, хооллолт, таргалалт, бодисын солилцооны эмгэгүүд ихсэхийн зэрэгцээ умайн хоргүй хавдартай эмэгтэйчүүд тохиолдлын хувьд ихсэж байна. Насны хувьд бас залуужиж байна. Умайн миом буюу хоргүй хавдрын үед үтрээгээр их хэмжээгээр мөчлөгтэй болон мөчлөггүй цус алдах, хэвлийн доогуур өвдөх шинжүүд илэрч удаан хугацаанд цус алдаж явснаар цус алдалтын хүнд хэлбэрт хүртэл шилждэг. Улмаар умайгаа тайруулах, авахуулах мэс засалд ордог. Магадгүй нас залуу, нөхөн үржихүйн насандаа байх нь тэр эмэгтэй дахин жирэмсэлж төрж чадахгүй хүндрэлд хүргэдэг.

-Та эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн үйл ажиллагааны талаар хуваалцахгүй юу. Ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг нь дотроо үрэвсэл дотоод шүүрэл, охид, мэс заслын гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь их онцлогтой. Дөнгөж ажилд орсон үедээ нэг тасагт нэгээс хоёр жил байж, тойрох шатлалаар ажилладаг. Тэгэхээр эхний ээлжинд төрөх тасаг, эрсдэлтэй жирэмсэн судлалын тасаг гэж тойрч ажиллаж, одоо эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасагт гурав дахь жилдээ ажиллаж байна. Манай тасаг эмэгтэйчүүдийн мэс засал болон дотоод шүүрлийн үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ, үрэвсэл дотоод шүүрлийн хэсэгтэй. Мэс засал эмчилгээнд хэвлийн дурангийн мэс заслын эмчилгээ, хэвлийн нээлттэй мэс засал эмчилгээ, хоргүй хавдрын үед үзүүлж буй умай авах, умай тайрах, өндгөвчний хагалгаа зэрэг бүх хагалгаа хийгддэг.

-Та тасагтаа шинээр нэвтэрсэн ололт, амжилтаасаа хуваалцахгүй юу?

-ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт жирэмсэн үед анх удаа ургаас урагт цус юүлэгдэх үеийн лазер эмчилгээ, мөн ураг байх үед нь урагт цус сэлбэх эмчилгээг хийлээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн мэс заслуудыг орчин үеийн дурангийн мэс заслаар хийж байна.Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь хүүхдийн эмнэлэг болон эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг гэсэн хоёр эмнэлэгтэй. Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт харъяалагддаг эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг 75 ортой, нэг зөвлөх эмч, нэг тасгийн эрхлэгчтэй нийтдээ долоон эмчтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Баянгол дүүргийн болон хөдөө, орон нутгийн эмэгтэйчүүдэд мөн харъяалал харгалзахгүй олон улсын стандартад нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Түүнчлэн дурангийн мэс заслын эмчилгээ хийж, дурангаар умай авах, умай тайрах, хавдрын зангилаа суллах, үргүйдэлтэй хосуудад үргүйдлийн оношилгоо эмчилгээг хийдэг. Дурангаар орох боломжгүй хэвлийн наалдац ихтэй, хэвлийдээ олон дахин хагалгаа хийлгэсэн сорви ихтэй, биеийн жингийн индекс таргалалт өндөр гарсан эмэгтэйчүүдэд адилхан нээлттэй мэс засал хийж умайд үйл ажиллагаа явуулахад үйл ажиллагааны алдагдалд хүргэж буй хоргүй хавдрын зангилааг хавдрын хамт умайтай цуг авах хагалгаанууд ч хийгддэг. Мөн сүүлийн үед нөхөн сэргээх хагалгаанууд орж ирж байна. Нөхөн сэргээх хагалгааны үед олон дахин төрсөн, наслалттай холбоотойгоор аарцаг ёроолын холбоосууд суларч умай унжих, төрөлтөөс үүссэн үтрээ, хярзангийн хуучин урагдлууд, хуучин урагдлын үед давсаг унжиж шээс задгайрч эхэлдэг. Ингэж эхлэхээр эмэгтэйчүүдийн бэлгийн болон үтрээний ариун цэвэр алдагддаг. Тиймээс нөхөн сэргээх хагалгааг өндөр түвшинд хийж байна. Давсаг сойдог тор тавих, үтрээ хярзанг өөлөн нөхөн сэргээх хагалгаа ч хийгдэж байгаа. Улсын эмнэлэг учраас бүх үйлчилгээ үнэгүй. Үйлчлүүлэгч даатгалаа л төлсөн байвал улсын эмнэлэгтээ хандан гадуур хувийн эмнэлэгт хийгдэж буй 2-3 сая төгрөгийн үнэтэй хагалгааг улсынхаа эмнэлэгт үнэгүй хийлгэх боломжтой.

-Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг өдөрт хичнээн хүнд үйлчилдэг вэ. Хүчин чадлын хувьд ямар байдаг вэ?

-Манай тасаг орны эргэлт 100 хувиас дээш ачаалалтай ажилладаг. Эмч нар маань долоо хоногийн төлөвлөгөөт хагалгаанууддаа ордог. Өдөрт төлөвлөгөөт 6-7 хагалгааны хуваарьтай үед нэг эмч 2-3 хагалгаанд бие даан ордог. Үүний зэрэгцээ дахин 2-3 хагалгаанд туслах эмчээр оролцдог. Энэ тасагт ажиллаж буй долоон эмч гаднаас орж ирж буй төлөвлөгөөт хагалгаа болон дотор хэвтэн эмчлүүлж буй өвчтөнийг бүтэн 100 хувь эргэж үздэг. Тэгээд нэмээд эмч нар маань төлөвлөгөөт хагалгаанд орохоос гадна яаралтай хагалгаануудад орох, мөн палатанд хэвтэн эмчлүүлж байгаа хүнээ үзэх, эмч нар сургалт семинарт хамрагдах гэх мэт маш их ачаалалтай ажилладаг. Тэгэхдээ манай эмч нар ачааллыг даваад л гардаг.

Мэдээж төрөх эмэгтэйчүүдтэй ажиллаж байгаагийн хувьд хэлэхэд гэр бүл төлөвлөлтөө маш сайн хийх хэрэгтэй. Гэр бүл төлөвлөлтөө хэт хожуу биш, хэт эрт биш, хүссэн үедээ хүүхдээ зөв хугацаанд гаргаарай гэж зөвлөе. Гэр бүл төлөвлөж эрүүл хүүхэдтэй болно гэдэг маань тэр хүн насан туршдаа дагуулж явах үр үндсээ л өөрийн үүрэг хариуцлагын өмнөөс өөртөө бэлдэж байгаа юм. Тэгэхээр үүний тулд өөрийгөө урьдчилсан сэргийлэх үзлэгтээ заавал хамруулаарай. Мөн хэт яарч жирэмсэлж болохгүй.

Магадгүй жирэмсэллээ гэхэд хүсээгүй үедээ үр хөндөлт хийлгэнэ гэж ирдэг. Энэ нь хэзээ ч хэнд ч тааж болшгүй хүндрэлийг дагуулдаг.

-Таны хувьд эмэгтэйчүүдийн эмч мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?

-Ээжийн минь талын хамаатнууд дунд эмч нар их байдаг. Яагаад ч юм бага наснаасаа эмч болох ёстой юм шиг санагддаг байсан учраас энэ мэргэжлийг сонгосон. 2011 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд, бидний үед нарийн мэргэжил эзэмшихдээ хоёроос, гурван жил заавал Өрхийн эрүүл мэндийн төвд, эсвэл сумын эмнэлгүүдэд ажилласан байх ёстой гэсэн зарчим байсан. Энэ зарчмаар 2013-2015 онд ЭМШУИС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн нарийн мэргэжил эзэмшиж төгсөөд 2015 онд ЭХЭМҮТ-д анх ажилд орон одоог хүртэл эмнэлэгтээ ажиллаж байна.

-Эмчилгээ хийлгэсэн ч хувь хүний хариуцлагагүйгээс эмчилгээний үр дүнг багасгах, өвчнөө сэдрээсэн асуудал хэр их тохиолддог вэ?

-Эрүүл мэнд бол хувь хүнтэй зайлшгүй холбоотой. Дан ганц эмчийн асуудал биш. Нэгэнт эмнэлэгт хандаад орж ирсэн тохиолдолд эмч, сувилагч, эх баригч нар аль болох эмнэлэгт байх хугацаанд нь тусламж, үйлчилгээг цаг хугацаанд нь хүргэдэг. Түүнээс гадна эмнэлэгт хандахаасаа өмнө зургаан сард, жилдээ нэг удаа урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой байдаг. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд маань гэр бүл төлөвлөлтөө маш сайн зохион байгуулж, төлөвлөөгүй жирэмслэлтээс хамгаалах аргуудаас өөртөө тохиромжтойг нь ашиглах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар хүсээгүй жирэмслэлт үүсэхэд үр хөндөлт болдог. Үр хөндөлтийн хожуу хүндрэлээс үргүйдэл үүсгэдэг хүндрэл ч байна.

Энэ тасагт хэвтэж байгаад хэвлийн дуран болон хэвлийн нээлттэй том хагалгааны үед умайгаа тайруулсан, авахуулсан эмэгтэйчүүд хагалгаагаа бүрэн эдгэтэл, шарх анхдагчаар эдгэж 3-5 хоноод эмнэлгээс гарч байгаа. Гэсэн ч эмнэлгээс гараад тэр хүнд шархныхаа анхдагч эдгэсэн цэгцрэлтийг үргэлжлүүлэн гэрийн нөхцөлд хэрхэн арчлах, идэж буй хоол хүнсэндээ анхаарах, шархаа угаах арчлах гээд асуудал олон бий. Магадгүй цөөн тохиолдолд шархаа арчлахгүй байснаар шарх нь хоёрдогчоор эдгэх, идээлэх, шарх задрах, халуурах хүндрэлүүд гарч буцаж ирэх нь байдаг. Тэгэхээр эдгээрийг дан ганц хувь хүнтэй холбоотой та шархаа цэвэрлээгүй байна гэхээс илүү, эмнэлгээс гарахдаа эмчийн зөвлөсөн уух эмийг зааврын дагуу ууж, шархаа антисептик уусмалаар угааж, арчин, цэвэрлэх хэрэгтэй. Түүнчлэн эмч нар үргэлж давтан үзлэг товлож гаргадаг. Амбулаторийн хяналт, харъяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчийн хяналт гэж давтан үзлэг товлодог юм. Энэ хяналтдаа үзүүлж явбал ямар нэгэн эрсдэл гарахгүй.

-Эмэгтэйчүүдийн хувьд үрэвсэлт өвчин, хоргүй умайн хүзүүний хавдар их байна гэсэн шүү дээ. Эдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-30-60 насны эмэгтэй хүн орон даяар хийгдэж буй өмөнгийн эрт илрүүлэгт 1-3 жил тутамд тогтмол заавал хамрагдах хэрэгтэй. Түүнчлэн жилдээ нэг удаа умайн хүзүүний хавдар илрүүлэх эсийн шинжилгээг тогтмол өгч хэвшээрэй. Бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалан байнгын биш тохиолдлын бэлгийн харилцаанд орохоор бол бэлгэвч заавал хэрэглээрэй гэж хэлье.

Ц.УЯНГА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан