Гүрж Улсын нийслэл Тбилис хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр өчигдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаан болж манай улсын 23 настай залуу мастер Батзаяагийн Эрдэнэбаяр 73 кг-ын жинд шуугиулсаар анхны түрүүгээ хүртэв.
Тус жинд 40 бөх хүч сорьсон. Б.Эрдэнэбаяр нэгдүгээр тойрог Гайтигийн Метеллус Филипп Абелийг, хоёрдугаар тойрогт Казахстаны Смагуловыг, гуравдугаар тойрогт Ирландын Грийн Жошуаг, хэсгийн аваргын төлөө барилдаан олимп, дэлхийн аварга Гүржийн Лаша Шавдатушвилийг ялсан. Улмаар дөрөвний нэг шигшээ барилдаанд Испанийн Касис Рока Саливадорыг ялж, аваргын алтан медалийн төлөө Узбекистаны Номонов Лбидоныг буулган авч түрүүллээ.
Харин энэ хэсгийн нөгөө бөх болох Ц.Цогтбаатар эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Кыргызстаны бөхөд цэвэр ялсан боловч гуравдугаар тойрогт Гүржийн бөхөд цэвэр ялагдаж тэмцээнээ дуусгажээ.