Эмэгтэй боксчдын ДАШТ-ээс Монголын баг хоёр дахь медалиа авлаа. 54 кг-д хүч сорьсон “Алдар” спорт хорооны тамирчин, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга М.Энхжаргал өрсөлдөгч Италийн О.Савчукийг 5:0-ээр ялж, хүрэл медалийн болзол хангалаа.
Эхний үед таван шүүгч бүгд итали боксчинд ялалтыг өгсөн. Харин удаах хоёр үед М.Энхжаргал дайчин тоглож, өрсөлдөгчөө илүүрхсэнээр дэлхийн медальтны эгнээнд нэгдсэн юм.
Үүнээс өмнө Л.Алтанцэцэг мөн медалийн болзол хангаад байсан юм. Өнөөдөр манай хоёр боксчин медалийн өнгөө өөрчлөх тун чухал тулааныг хийнэ.
Эмэгтэйчүүдийн ДАШТ-д энэ жил 75 орны 376 тамирчин оролцсоноос 19 улсын тамирчид медаль хүртээд байна. 2 медалийн болзол хангасан Монголын тамирчид одоогоор дэлхийн чансааны наймд эрэмбэлэгдлээ.