Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орууллаа

Өчигдрөөс эхлэн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо. Тухайлбал,  “Налайх-Вокзал”, “Ургах наран-Вокзал” чиглэлүүдийг Баруун  дөрвөн замын уулзвараар буцааж явуулахаар болжээ. Харин “Био-МУБИС”  чиглэлийг  “Төв номын сан”-аар эргүүлэх, “Городок-МУБИС” чиглэлийг “Ард” зогсоол хүртэл, “Хонхор-Вокзал” чиглэлийг Халдвартын эмнэлэг хүртэл сунгахаар болсон байна. Үүнээс гадна троллейбусны Тр:3 буюу “3,4-р хороолол-БММЗ“ чиглэлийг сэргээхээр болжээ. Харин троллейбусны Тр:6 буюу “Офицеруудын ордон-БММЗ“ чиглэлийг Улаанхуаран хүртэл сунгаж “МУБИС” зогсоолоос “МУИС”, Сүхбаатарын гудамжаар Төв шуудангийн уулзвар хүртэл явуулахаар боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан