Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ гэр 1.3-1.8 сая төгрөгийн ханштай байна

Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр ирэх сарын 2-нд тохиож буй. Энэ өдөр л шинэ гэр барьж, найр хуримаа хийх гэсэн хосууд хүн олон байгаа нь мэдээж. Харин үр хүүхдээ айл гэр болгох гэсэн эцэг, эхчүүд амьсгаа дээр яваа нь ойлгомжтой. Тэгвэл шинэ гэрийн үнэ ханш ямар байгааг сонирхохоор Нарантуул захыг зорьлоо. Хэдийгээр гадаа хүйтэн байгаа ч Нарантуул зах хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Гэр зардаг хэсгээр очвол гэр үнэ асууж, сурагласан хүн ч олон байв. Нарантуул зах дээр шинэ гэрийн ханша янз бүр байх аж. Дан, давхар эсгий бүрээс, давхар ястай хаалга, Өвөрхангай аймгийн Уянга үйлдвэрийн гэрийн модтой гэх мэтээсээ шалтгаалаад үнэ нь харьцангуй өөр юм. Тухайлбал, таван ханатай дан бүрээстэй гэр 1 сая 200 мянган төгрөг байх жишээтэй. Харин давхар бүрээстэй авбал дан гэрийн үнэ дээр 450 төгрөг нэмэгддэг аж. Гэхдээ ийм гэрийн мод нь бүгд эрээн хээтэй байв.
Өвөрхангай аймгийн Уянга суманд үйлдвэрлэсэн гэрийн мод нь л гэхэд 1 сая 800 төгрөг. Дээрээс нь эсгийн бүрээс, хөшиг, цаваг нэмээд 3 сая орчим болдог аж. Мөн гэр авахад шал нь тусдаа үнэтэй байдаг аж. Шалны хувьд банзныхаа зузаанаас шалтгаалаад мөн л өөр үнэтэй. Гэр худалдаалдаг Батзоригоос гэрийн борлуулалт ямар байгааг асуулаа.
-Гэрийн борлуулалт ямар байна вэ?
-Өдийд гайгүй борлогддог юм. Одоохондоо бол борлуулалт сайн байна. Гэрийн худалдаа улирлын чанартай байдаг юм.
-Гэхдээ үнэ нь их өндөр байх шиг санагдлаа?
-Гэрийн модны үнэ нэмэгдчихээд байна шүү дээ. Дээрээс нь эсгийний үнэ нэмэгдсэн. Бид нэг метр эсгийг долоон мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо 11 мянга болчихоод байна. Тэгэхээр гэрийн үнэ ерөнхийдөө өссөн.
-Гэрийнхээ модын хаанаас авч байна вэ. Гэрийн мод хийдэг хүн ховордсон гэх?
-Өвөрхангай аймгаас зөөж байна. Хувьдаа гэрийн мод хийж, хээлдэг хүн ч бий.
-Иж бүрэн гэрийн үнэ хэд орчим байна вэ?
-Янз бүр шүү дээ. Дан, давхар эсгий бүрээстэй эсэхээсээ шалтгаалаад өөр өөр үнэтэй байна” ийн ярьж зогсох зуур нэгэн хүн гэрийн үнэ асууж ирсэн юм. Тэрээр Хэнтий аймгаас гэр авахаар иржээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Гэрийн үнэ ямар байна вэ?
-Үнэтэй л байх шиг байна.
-Та шинэ гэр барих нь уу. Хэд орчим төгрөгөөр гэр авахаар байна вэ?
-Хүүгээ бүл болгох гээд шинэ гэр сонирхож явна. Хоёр сая орчим төгрөгтэй байж л шинэ гэр авахаар байна.
-Хөдөө орон нутагт гэр хийдэггүй юмуу?
-Манай аймаг руу гэр хийдэг хүн тун ховор. Гэр хийлгэе гэвэл эртхэн захиалж байж л хийлгэх байх. Тэгээд ч урд сумдруугаа мод муутай болохоор гэр хийдэг хүн ховор.

Д.Мөрөн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан