Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Энхтуул ОУШХ-ны Глобал бодлого хариуцсан зөвлөлд гишүүнээр сонгогдлоо

А.Энхтуул ОУШХ-ны Глобал бодлого хариуцсан зөвлөлд гишүүнээр сонгогдлоо

Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч А.Энхтуул Олон улсын шатрын холбоо буюу ФИДЕ-гийн Глобал бодлого хариуцсан зөвлөлд албан ёсны гишүүнээр сонгогдлоо. Энэхүү зөвлөл нь ФИДЕ-гийн хамгийн чухал асуудлуудыг хэлэлцдэг бөгөөд өндөр ач холбогдолтой албан тушаал аж. Тэрээр энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудаснаа “Энэ өдөр миний бие нь ОУ-ын шатрын холбоо буюу ФИДЕ-гийн Глобал бодлого хариуцсан зөвлөлд албан ёсны гишүүнээр сонгогдлоо. Энэхүү зөвлөл нь ФИДЕ-гийн хамгийн чухал асуудлуудыг хэлэлцдэг бөгөөд өндөр ач холбогдолтой юм. Ингээд Монголынхоо шатрын хөгжлийг анхаарахын зэрэгцээ дэлхийн шатрын бодлогыг тодорхойлоход гар бие оролцох болсондоо баяртай байна. Намайг дэмждэг Монголын шатрын холбооны удирдлагын багийн хамт олондоо болон нийт шатарчиддаа баярлалаа” хэмээжээ.

А.Энхтуул ОУШХ-ны Глобал бодлого хариуцсан зөвлөлд гишүүнээр сонгогдлоо

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан