Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Литр шатахууны үнэ 20 төгрөгөөр нэмэгдэнэ

ОХУ нефтийн бүтээгдэхүүний экспортын татвараа ирэх сарын 1-нээс нэмэхээр болсон билээ. Шатахууны хэрэглээгээ хойд хөршөөс бараг зуун хувь худалдан авч хэрэгцээгээ хангадаг манай улсын хувьд нэг литр шатахууны үнэ нэмэгдэх нэг шалтгаан юм.  Хойд хөршийн бензины экспортын татвар 22, дизелийн түлшний татвар нь 18 ам.доллараар нэмэгдэх нь. ОХУ-ын нийлүүлж буй нэг тонн шатахууны үнэ хорин ам.доллараар өсөхөд  манайд литр бензин 20 төгрөгөөр нэмэгдэх тооцоо бий. Шатахууны үнэ нэмэгддэг бас нэг шалтгаан нь ам.долларын ханш. Өнгөрсөн сард нэг ам.доллар 1360 төгрөг байв. Харин өчигдөрийн байдлаар Монголбанкнаас зарласан ханшаар нэг ам.доллар 1401 төгрөг болжээ.  Ам.долларын ханш ингэж өссөн нь А-92 шатахууны үнийг  нэмэгдүүлэх шалтгаан болж буй бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан