Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Францаас 180 үхэр онгоцоор нисч ирнэ


Монгол улс францаас авах 180 үхэр онгоцоор нисч ирэх гэж байна. Энд махны чиглэлийн Лимузен үүлдрийн 150, сүүний  монт элайрд үүлдрийн 30 үнээ байгаа юм. Тэднийг “Боинг-747” маркийн ачааны онгоцоор Улаанбаатарт авчрахаар гэрээлжээ. Үүний тулд агаарын тээврийн компани ачааны онгоцоо тусгайлан тоноглож, үхэр тээвэрлэх аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа гэнэ. Агаарын тээврийн компаний гүйцэтгэх захирал Ален Боуссард “Мал тээвэрлэхэд аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн онцгой  шаардлага тавьдаг” гэсэн байна.
Эдгээр үхрийг монгол францын засгийн газар хоорондын хэлэлцээр ёссоор монголд үржүүлэхээр авчирч байгаа юм. Үхрийг францын төв дэх "Марсель Дассо"-гийн нисэх буудлаас ачих юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан