Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Азийн орнуудын эдийн засгийн өсөлт удааширч байна гэнэ

Олон улсын Standard & Poor"s (S & P) агентлаг Ази номхон далайн орнуудын эдийн засгийн өсөлт удааширч байна гэж дүгнэсэн байна. Энд Хятад, Япон, Солонгос, Сингапур, Тайван, Австрали, Гонконг, Энэтхэг зэрэг орнуудыг нэрлэж байна.
Хятад, Япон, Солонгос, Сингапур, Тайван зэрэг таван оронд эдийн засгийн өсөлт нь таван хувиар буурч байна гэжээ. Хятад гэхэд л ДНБ-ний өсөлт  нь найм байснаа 7,5 болсон бол япон 2,5-аас 2,0 болж, Өмнөд Солонгос гурав байсан бол одоо 2,5 болох хандлагатай байгаа юм байна. Хятадын хувьд эдийн засгийн тууштай бодлого баримталж чадвал өсөлт нь найман хувиа барих  магадлал байна гэжээ. Хятадын эдийн засгийн өсөлт ингэж буурвал бүс нутгийнхаа олон орны, ялангуяа эдийн засгийнх нь нэлээд хувийг экспорт эзэлдэг орнуудын  эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй гэж эдийн засагчид үзэж байна. Ийм орнуудад Япон, Өмнөд Солонгос, Гонконг, Сингапур зэрэг орныг нэрлэж байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан