Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Монголбанк мөнгөн тэмдэгтийн аппликэйшн нэвтрүүлжээ

Монголбанкнаас үндэсний мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх, иргэд олон нийт, хүүхэд залууст энэ талаарх ойлголт, мэдээллийг өгөх зорилгоор ухаалаг гар утасны аппликэйшнийг хэрэглээнд шинээр нэвтрүүлжээ. 

Энэхүү аппликэйшн нь мөнгөн тэмдэгтийн хуурамч, жинхэнэ эсэхийг тодорхойлохгүй бөгөөд зөвхөн хамгаалалтын элементүүдийг таних, шалгахад туслах мэдээллийг агуулсан болно.

Мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын элементүүдийн талаарх танин мэдэхүйн сонирхолтой мэдээллүүдийг багтаасан Монгол, Англи хэлний хувилбар бүхий тус аппликэйшнийг iOS болон Android үйлдлийн системээс татаж авах боломжтой аж.

Мөн сурах, бодит талбар дээр ажиллах, олсон мэдлэгээ шалгах гэсэн үндсэн гурван хэсэгтэйгээр бүтээжээ. 

Танин мэдэхүйн энэхүү аппликэйшнийг ашиглахдаа гар утсаа тал бүр тийш хазайлгах, гэрлийн эсрэг дээш, доош хөдөлгөх зэргээр дэлгэц дээрх хэт ягаан туяаны гэрлийн тусламжтайгаар хамгаалалтын элементүүдийг сонирхолтой байдлаар харах, таньж мэдэх, суралцах боломжтой юм байна. 

Монголбанк сүүлийн жилүүдэд мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэгдэхээс сэргийлж, хамгаалалтын элементүүдийг нь технологийн өндөр түвшинд сайжруулан шинэчилсэн тул иргэд олон нийтийг энэ талын мэдээллээр хангах, мөнгөн тэмдэгтийг хуурамчаас ялгахад нь туслах зорилгоор тус аппликэйшнийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн гэдгийг мэдээлэв.

Аппликэйшний талаар асуух, нэмэлт мэдээлэл авах, ашиглах талаарх тусламж шаардлагатай бол Монголбанкны дэргэдэх Олон нийтийн санхүүгийн боловсролын төвд буюу 11-310081 дугаарын утсанд хандана уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан