Бүх төрлийн орлогоос НДШ авна, хуучин хогийн шүүрээ зарсан ч, хэн нэгэнд тус болоод зээлдүүлсэн мөнгөө буцааж авсан чинь орлого байна гээд НДШ авах нь хэмээн иргэд шүүмжлээд буй.
Тэгвэл уг асуудалд ХНХЯ-ны ТНБД Г.Өнөрбаяр цахим хуудаснаа "Бүх төрлийн орлогоос НДШ авна гээгүй. Ташаа мэдээлэл. Буруу мэдээлэл яваад байна. 1995 оноос одоог хүртэл хэрэгжиж байгаа хуульд ямар орлогоос НДШ авахыг зааж өгсөн. Тэр яг хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлтгүй өргөн баригдсан. Хуучнаараа байгаа гэсэн үг. Нийгмийн даатгалын шимтгэл бол ТАТВАР биш! Ундармаа гуай болон Чингис хаан банкнаас даатгуулагчдын мөнгийг авах ёстой. Энэ бол зүй ёсны шаардлага. Бүх даатгуулагчид шаардах эрхтэй. ХНХЯ энэ мөнгөний хойноос байнга хөөцөлдөж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл бол хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос тооцогдож ирсэн. Тэр хэвээрээ байгаа" гэлээ.