Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Цагаан сарын өмнө БНХАУ руу зорчих бол ковид, томуугийн эсрэг вакцин хийлгэхийг зөвлөж байна

ХӨСҮТ-өөс томуугийн өвчлөлийн нөхцөл байдал, дархлаажуулалт болон ЕБС-ийн хичээл эхлэхтэй холбогдуулсан зөвлөмж, цагийн үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан,

Замын-Үүд хилийн боомт нээгдсэнтэй холбоотой Эрүүл мэндийн сайдын тушаалаар тус боомтод ЭМЯ, ХӨСҮТ, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагын төлөөлөл багтсан ажлын хэсэг ажиллаж байна. Тэдгээрээс ХӨСҮТ-ийн тус боомтоор ирж буй гадаад, дотоодын иргэдэд хувилбарын тандалтыг түүвэрлэн хийж байна. Хил нээгдсэнээс хойш 365 хүнийг түүвэрлэн шинжилгээнд хамруулахад өнөөдрийн байдлаар /2023.01.26/ ковидын эерэг тохиолдол гараагүй. 

Эрүүл мэндийн сайдын тушаалаар вакцинжуулалтыг дэмжих, эмнэлгийн орны бэлэн байдлыг хангуулах, эмийн нөөцийг хангуулах чиглэлээр ажиллаж байна. Цагаан сар болох гэж байгаа учир манай иргэд БНХАУ руу зорчих төлөвлөгөөтэй байж магадгүй. 

Урд хөршид ковидын тохиолдлын тоо өндөр, халдварын эрсдэл ихтэй хэвээр байна. Монголд бүртгэгдээгүй шинэ хувилбарууд байгаа учир эдгээр эрсдэлийг тооцож бизнес болон аяллаа төлөвлөхийг анхааруулъя. 

Хувь хүн өөрийгөө хамгаалах амны хаалтаа хэрэглээрэй. Замын-Үүдэд ковидын вакцин болон шинжилгээг хийж байгаа. 
Томуу болон ковидын эсрэг вакциныг хийлгэснээс хойш 2-3 долоо хоногийн дараа эсрэг биеийн хамгаалах түвшинд очдог учир аялахаасаа өмнө урьдчилан сэргийлэх тарилга хийлгэвэл халдвар авсан ч хүндрэхээс хамгаалдаг гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан