Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХУРАЛ БОЛОВ

✅Монгол Улсын Засгийн Газар, ХБНГУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкаар (KFW) дамжуулан БОАЖЯ-ны хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн удирдах хорооны хурал болов. Төслийн удирдах хороог БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар ахалдаг бөгөөд 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны үйл ажиллагааны батлагдсан төлөвлөлттэй танилцлаа.

✅Уг хуралд ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банк (KFW)-ны Монгол дахь төлөөлөгч Ц.Энхзул, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга, төслийн захирал Г.Эрдэмбилэг, Төслийн зохицуулагч доктор Г.Эрдэнэбаясгалан, төслийн зөвлөх багийн Техникийн ахлах зөвлөх Др. Бернд Штайнхауэр Буркарт болон төслийн зөвлөх баг, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд оролцлоо.

✅Хурлаар төслийн цаашдын үр ашгийг нэмэгдүүлэхэд илүү анхаарч 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төслийн барилгын асуудлыг дахин хэлэлцэж, зөвлөх багийн шинэ удирдлагатай танилцахаар болов.

Үүнд:

- Төслийн хүрээнд баригдах Баруун бүсийн сургалт, судалгаа, мэдээллийн төвийн концепц, Алтай суманд ДЦГ-ын хамгаалалтын захиргааны барилгын ажлын зураг төсвийг танилцуулах;

- Төслийн хүрээнд хөрөнгө оруулсан техник тоног төхөөрөмжүүдийн хуваарилалтын мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулах;

- Цаашид тус төслийн хүрээнд улсын тусгай хамгаалалттай газруудын менежментийн чадавхыг бэхжүүлэх, байгалийн нөөц баялгийн тогтвортой ашиглалтыг сайжруулах, түүнчлэн орчны бүсийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттайгаар нэмэгдүүлэн зохион байгуулах хэрэгтэйг онцлов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан