Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Eclinic платформ SocialPay-д холбогдлоо

Аппликэйшнээрээ дамжуулан олон төрлийн үйлчилгээг хүргэж, тогтмол хөнгөлөлт, урамшууллаар хэрэглэгчдэдээ бэлэг барьдаг SocialPay шинэ оныг угтан нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна. SocialPay таны эрүүл мэндийг хамгаалж, Eclinic платформтой хамтран эмнэлгийн үйлчилгээг зайнаас авах боломжийг бүрдүүллээ.

Хэрэглэгч та аппликэйшний “Нэмэлт – Эрүүл мэнд” цэсээр дамжуулан эмчээс онлайн зөвлөгөө авах, улсын болон хувийн эмнэлгийн цаг захиалах зэрэг үйлчилгээг хүссэн газраасаа, хурдан шуурхай авах боломжтой. Мөн үйлчилгээний төлбөрөө SocialPay ашиглан төлөх шийдэл нь таны цаг завыг бүх талаар нь хэмнэнэ гэдэгт итгэлтэй байна.

“Онлайнаар эмнэлгийн цаг захиалах” үйлчилгээнд одоогийн байдлаар орон нутаг, Улаанбаатар хотод хүүхэд, арьс харшил, дотор, эмэгтэйчүүд гээд бүх төрлөөр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй эмнэлэг нэгдээд байгаа ба цаашид илүү олон эмнэлгийг хамруулахаар төлөвлөөд байна. Харин “Онлайн зөвлөгөө авах” үйлчилгээгээр олон жилийн туршлагатай, ур чадвартай, мэргэшсэн эмч нараас зөвлөгөө авах ба зөвлөгөөний үеэр шинжилгээний хариугаа эмчтэй хуваалцах, зөвлөгөөний дараа 48 цагийн дотор эргэн холбогдох боломжтой. Уг үйлчилгээнд нарийн мэргэжлийн 290 гаруй эмч нэгдэж, нийт 30 гаруй төрлөөр онлайн зөвлөгөө өгч байна.

Eclinic платформын тухай:

Eclinic платформ нь эрүүл мэндийн салбарт цахим орчны дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлж, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээ авахад хялбар болгох зорилгоор үйл ажиллагаа явуулж буй дотоодын технологийн компани юм. Тус байгууллага эрүүл мэндийн салбартаа эмнэлэг, лаборатори, эмийн сан, сувилал зэрэг байгууллагын дотоод үйл ажиллагааг бүрэн цахимжуулах системүүд, КИОСК зэрэг бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж, одоогоор Улаанбаатар хот болон 21 аймгийн улсын болон хувийн хэвшлийн нийт  400 гаруй эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Та хэдий завгүй байсан ч хэдхэн хором зарцуулаад SocialPay-ээс шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ аваарай.

SocialPay үргэлж таныг хайрлана…

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан