Жүдо бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн ДАШТ эрэгтэйчүүдийн 60, 66, 81, эмэгтэйчүүдийн 48, 52, 63 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар финалд шалгарав. Тэд өмнөх хоёр жилийн улсын аваргад шигшээ шалгарч хоорондын барилдааны харьцаа 1:1 болоод байсан юм. Энэ жил дахин шигшээ шалгарч таван насаар дүү ОУХМ Б.Баасанхүү хоёр вазаригаар өрсөлдөгчөө ялснаар улсын хошой аварга боллоо.
48 кг-ын медальтнууд:
- Бавуудоржийн Баасанхүү (Сүлд)
- Ганбаатарын Наранцэцэг (Алдар)
- Отгонбаярын Хүслэн (Мэжик төв)
- Ганболдын Бүрнээбаяр (Боржин төв)