Засгийн газрын өнөөдрийн /2023.01.11/ хуралдаан дээр Сангийн яамнаас 2022 оны төсвийн гүйцэтгэлийг танилцуулж, энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг иргэдэд хэзээ олгох талаарх сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө.
Тэрээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг компани илүү тодорхой ярих байх. Гишүүдийн санаачилж байгаа зүйл бол арай өөр. УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөл дээр бол иргэдэд ногдуулсан байгаа хувьцааг нэмэгдүүлэх замаар ногдол ашгийг гар дээр нь нэмэгдүүлж өгье гэж байгаа. Ногдол ашиг олгох нь компанийн тухай хуулиар зохицуулагдах асуудал байгаа юм. Компанийн ашиг, алдагдлаас шалтгаалан жил бүр ногдол ашгийг хуваарилна. Улс төрийн шийдвэр гаргах эсэх нь УИХ дээр шийдэх асуудал. Компани өөрөө ашиг, алдагдал ямар байна вэ гэдгээс хамаарч аль болох жил бүр ногдол ашгийг хуваарилаад явна.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат даргын хэлж байгаагаар УИХ дээр энэ асуудал яригдахаас өмнө төлөвлөж байснаар бол 4 болон 5 дугаар сард ногдол ашиг хуваарилахаар төлөвлөсөн юм билээ" гэв.