Урьдчилан сэргийлэх тарилгыг андуурч хийсэн тохиолдол Сүхбаатар аймагт гарсан. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас хамтарсан ажлын баг гарган тус аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллажээ. Нэгдсэн багийн дүгнэлт тайланг ЭМЯ-нд нэгтгэн гаргах аж.
ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэхдээ, “2023 оны 1-р сарын 9-ний 20.00 цагийн орчимд Сүхбаатар аймгаас долоон иргэнийг хүлээн авсан. Эдгээр хүнд одоогоор тарилга андуурсантай холбоотой шинээр үүссэн өвчлөл байхгүй, биеийн байдал, хүнд, хүндэвтэр гэж оношлох байдал ажиглагдаагүй байна. Долоон хүнд тарилга хийхэд хэсэг газар улайсан, үрэвслийн шинж тэмдэгтэй, хоёр иргэнд тарьсан газраас шүүс гарах шинж илэрсэн. Хэсэг газрын үрэвслийн эсрэг эмчилгээ хийж байна. Хүлээж авснаас хойш эдгэээр хавсарсан эмгэгтэй хүмүүст нарийн мэргэжлийн эмч нарын хамт үзлэг шинжилгээг хийж байна.
Энэ хүмүүст галзуугийн эсрэг вакцин хийх байсан. Гэвч галзуу өвчинд өртөх эрсдэлгүй гэсэн эхний дүгнэлт гарсан учир галзуу өвчнөөс сэргийлэх вакцин хийх шаардлагагүй гэж үзсэн. Гэсэн хэдий ч үүсэж болох эрсдэлээс сэргийлэх зорилгоор цаашын эрүүл мэндийн асуудлыг нь онцгой анхаарч төв байгууллагад