Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДЫГ ШАЛГАЖ ЭХЛЭВ

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй ажиллаж байгаа 30 гаруй шатахуун түгээх станц байдаг аж. Иймээс НЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран шатахуун түгээх станцуудад долоо хоногийн хугацаатай шалгалт хийж эхэлжээ. Найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шингэрүүлсэн хий, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, худалдан борлуулах цэгүүдэд холбогдох хууль тогтоомж, стандарт норм дүрмийн хэрэгжилтийг шалгаж байгаа аж. Ажлын хэсэгт НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын алба, Цагдаагийн газар, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын албаны төлөөлөл багтжээ. Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа болон зөвшөөрөлтэй боловч барилга байгууламжийн аюулгүйн зай хэмжээг зөрчсөн, үерийн ам, далан суваг, үерт өртөх магадлал бүхий газарт байрладаг шингэрүүлсэн хий, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, худалдан борлуулах цэгүүдийг шалгалтад хамруулах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан