Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа өчигдөр амжилттай зохион байгууллаа. Хурлыг нээж, УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “2022 онд бид нийт 102 шинэ технологийг нэвтрүүллээ. Шинэ технологийг богино хугацаанд үр дүнтэй нэвтрүүлэхэд 2021 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн гүйцэтгэлийн санхүүжилтийн системийн сайн үр дүн гэж харж байна. Үүнээс гадна манай эмнэлэг энэ жил Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй байсан Донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ, Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг нэвтрүүллээ. Дээрх хоёр шинэ технологийг богино хугацаанд нэвтрүүлэхэд Эрүүл мэндийн сайд С.Энхболдын дэмжлэг их байсныг дурдах нь зүйтэй. Дээрх эмчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай төсөв болох 3.3 тэрбум гаруй төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, гадагш урсах мөнгөн урсгалыг тодорхой хэмжээнд зогсоож чадлаа” хэмээлээ.
2022 оны шилдэг 10 технологи нэвтүүлэгч баг
- Цусны эс судлал чөмөг шилжүүлэн суулгах баг - Донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ
Гастроэнтерологийн төв- Нарийн гэдэсний дурангийн оношилгоо, эмчилгээ - Зүрхний төв- Гол судасны баллон шахуурга дэмжлэгтэй титмийн хэт авиан хяналттай өндөр эрсдэлтэй титэм судсан дотуурх хяналттай эмчилгээ, Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслын үед титмийн хэт авиан хяналттай, өндөр эрсдэлтэй титэм судсан дотуурх эмчилгээ
- Урологи Андрологийн төв - Бөөр шээсний замын чулууг лазераар бутлах мэс засал
- Нүд судлал, мэс заслын тасаг - Гоноскопийн тусламжтайгаар транслюминал трабекулотоми мэс засал
- Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасаг- Бүдүүн гэдэсний өмөнгийн мэс заслын дараах хими эмчилгээ
Ерөнхий мэс заслын тасаг - Хэвлийн дурангийн аргаар дэлүү авах мэс засал - Чих хамар хоолой мэс заслын тасаг & Мэдрэлийн эмнэлзүйн төвийн хамтарсан баг- Өнчин тархины хавдрыг ICG технологи ашиглаж бүрэн авах хамрын дурангийн мэс засал
- Эрүү нүүрний мэс заслын тасаг-Эрүүний төрөлхийн гажгийг мэс заслын аргаар засах
- Хэрх үе судлал үе сэргээх төв - Мөрний үе урвуугаар бүтэн солих мэс засал