Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийгэм, улс төрийн тулгамдсан асуудлыг бүх нийтээр хэлэлцэнэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2022.12.20/ зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар нийгэм, эдийн засаг, улстөрийн тулгамдсан асуудлыг бүх нийтээр хэлэлцэж, гарц шийдэл олох зөвлөлдөх хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэв.

Тэрбээр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг гарц шийдлийг хамтдаа хайх нь зөв. Сүүлийн 30 жилийн гажуудлыг засч, шинэчлэх зорилгоор бид дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй болсон. Үндсэн хуульд оруулсан өмнөх нэмэлт өөрчлөлт ч одоог хүртэл дорвитой хэрэгжилт алга. Үндэсний баялгийн сангийн хууль одоог хүртэл хэрэгжихгүй байна.

Баялгийн шударга хуваарилалт байхгүй болохоор ард иргэд бухимдаж байна. Тиймээс хямралыг боломж болгохын тулд иргэдтэйгээ хамтарч улс орноо хөгжүүлэх, гарц шийдлийг олох нь зүйтэй гэдгийг онцолсон.

УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАНА

Бүх нийтийн санал асуулга буюу “Нийгмийн зөвшилцөл”-ийн үндэсний чуулганыг ирэх сард хийх талаар УИХ дахь МАН-ын бүлэг энэ сарын 19-нд хуралдаж, дэмжсэн. Тодруулбал, үндэсний хэмжээнд нийгмийн бүлгүүдийг оролцуулсан чуулган, зөвлөгөөн зохион байгуулах шаардлагатай гэж үзээд “Нийгмийн зөвшилцөл”-ийн Үндэсний чуулганыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн.

Энэ чиглэлд бэлтгэл ажлыг хангаж, нийгмийн олон төлөөллийг оролцуулахад онцгой анхаарч ажиллах УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гаргахаар тогтсон талаар танилцуулсан юм.

“Нийгмийн зөвшилцөл”-ийн үндэсний чуулганд УИХ, Засгийн газраас гадна иргэд оролцож санал, бодлоо хэлэлцүүлж шийдлийг олоход оролцох боломжтой байна. Тус чуулганыг ирэх арванхоёрдугаар сарын 11-ний Лхагва гаригт товложээ.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
Хамгийн их уншсан