Улсын хүүхэлдэйн театрын ээлжит шинэ уран бүтээл болох "Аладин-1001 шөнийн үлгэр" жүжиг нь энэ сарын 17-ны өдрөөс эхлэн бяцхан үзэгч хүүхэд, багачууд хүрэх ажээ.
Уг хүүхэлдэйн жүжгийн продюсероор Улсыг хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг, найруулагчаар театрын жүжигчин, СУИС-ийн ТУС-ийн найруулах урлагийн магистрант МУСТА Г.Гандөш ажиллаж байгаа бөгөөд бүтээлийг хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан хөрвүүлэн ажиллаж байгаа аж. Жүжгээс хүүхдүүд гоо зүйн болон танин мэдэхүйн боловсрол олох боломжтой бөгөөд хөгжмийн найруулгыг МУСТА Э.Базарханд, Бүжиг дэглээч МУСТА Х.Хашхүү /ҮУИТ-ын бүжиг дэглээч/, Зураач С.Энх-Од, хүүхэлдэйн театрын нийт уран бүтээлчид, хамтран бүтээж байна.
Жүжгийн хуваарийг танилцуулбал:
2022 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 15:00 цагт
2022 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 11:00, 13:00, 15:00 цагт
2022 оны арванхоёрдугаар сарын 24, 25-ны өдрийн 11:00, 13:00, 15:00 цагт
2022 оны арванхоёрдугаар сарын 11:00, 13:00, 15:00 цагт тоглогдох юм.