Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАСГИЙН ГАЗРЫН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ Ж.ГАНБАТ "МОНГОЛ ТЭЭВЭР НЭГДЭЛ"-ИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

 

Засгийн газрын 362 тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс тээвэр, борлуулалтыг нэмэгдүүлж, ил тод, нээлттэй болгосон. Монгол тээвэр нэгдлээс нүүрс тээврийг нэмэгдүүлэх хүрээнд хамтарч ажиллах хүсэлтийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагуудад хүргүүлээд байсан юм. Тус компанийн төлөөллийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол тээвэр нэгдэл ХХК-ийн хувьд үндэсний 30 компанийг нэгтгэсэн 1400 гаруй хөдлөх бүрэлдэхүүнээр уртын болон богинын тээвэрт ачилт хийдэг юм байна. Тэд Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолыг дэмжиж буйгаа илэрхийлж цаашид "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн тээвэрт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ.

Уулзалтын үеэр Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ямар ч тохиолдолд үндэсний тээвэрлэгчдээ дэмжих бодлого баримтална. Хамгийн гол нь тээвэрчид нэгдмэл нэг бодлого, уялдаа холбоотой байх шаардлагатайг онцоллоо.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан