Орон сууцтай болох хүсэл, мөрөөдөл гэр хорооллын иргэдэд өдрийн бодол, шөнийн зүүд болж байгаа гэхэд хэлсдэхгүй. Гэтэл шинэ баригдаж байгаа орон сууц худалдаж авах гэдэг бол иргэдэд энэ насаараа төлөөд ч барахгүй өр мэт санагддаг. Тэгвэл шинэ хуучин байрны үнэ ханш аль дүүрэгт хямд байгааг сонирхуулъя.
Сонгинохайрхан дүүрэгт байршлаасаа шалтгаалаад нэг өрөө 41-48 сая, хоёр өрөө 51-78 сая төгрөг байгаа бол Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй буюу нэг өрөө 57-68 сая, хоёр өрөө 78-96 сая төгрөгийн үнэтэй байна. Харин Хан-Уул дүүрэгт нэг өрөө 47-52 сая, хоёр өрөө 80-87 сая, Баянзүрх дүүрэгт нэг өрөө байр 52-59 сая байгаа бол хоёр өрөө нь 74-91 саяын ханштай худалдаалагдаж байна. Чингэлтэй дүүрэгт 1-3 өрөө байр 51-130 сая төгрөгөөр зарагдаж байгаа бол Баянгол дүүрэгт нэг өрөө байрны үнэ 54.4 сая, хоёр өрөө байр дунджаар 82.6 сая, гурван өрөө дунджаар 109.2 саяын ханштай байгаа юм байна.