Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөтөлийн цементийн үйлдвэр ирэх жил нэг сая тонн цемент үйлдвэрлэнэ

УИХ-ын дарга З.Энхболд, ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр болон албаны бусад хүмүүс Хөтөл, Дархан-Уул аймагт ажиллаад ирлээ. Тэрээр барилгын салбарт бий болоод байгаа цемент, арматур төмрийн үнийн хөөрөгдлийг шийдэхийн тулд “Хөтөлийн цемент, шохой” ХК, Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрт очиж, үйл ажиллагаатай нь танилцсан. Хөтөлийн цементийн үйлдвэр анх жилд 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 1986 онд байгуулагдсан.  Одоогийн байдлаар 280 мянган тонн цемент гаргаж байна. Монгол Улсын нийт цементийн хэрэгцээ жилд 1 сая 700 мянган  тонн байгаа.  Дотоодын эрэлт хэрэгцээ ийм өндөр байгаа учир Засгийн газрын шийдвэрээр  Хөтөлийн цементийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэхээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг сонгон шалгарууланм“Бэйргмент” компанитай гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Ийнхүү өргөтгөл хийгдсэнээр тус үйлдвэр ирэх оноос 1 сая тн, бүр цаашлаад 2 сая тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан