Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 11.00 цагт Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим оффтейк /off take/ гэрээг ил болгох асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байна.
Мөн Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, шалгуулах хүсэлтээ Засгийн газарт өгсөн бөгөөд түүнийг нь хэлэлцэж, Б.Асралтын оронд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.