Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Зураач Ц.Ган-Эрдэнийг Соёлын элчээр томилов


Зураач Ц.Ган-Эрдэнийг Соёлын элчээр томилов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр /2022.12.08/ Германы Мюнстер хотын Урлагийн академид суралцаж төгссөн зураач Ц.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулжээ.

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ нь ХБНГУ-ын Бюделсдорф хотноо зохион байгуулдаг “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид оролцох эхлэлийг тавьж, Монголын дүрслэх урлагийн салбарын ололт амжилтыг гадаадын улс орнуудад танилцуулан сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ “Мөнх хөх тэнгэр", “Толин тусгал", "Анхны болзоо", "Бодит байдал нь хоосон зүйл" зэрэг бие даасан үзэсгэлэнг Испани, Герман, Бельги, Нидерланд, Дани, Солонгос зэрэг улс орнуудад гаргасан байна.

Түүний арга барил тун өвөрмөц. Учир нь тэрбээр бидний оршин буй ертөнцийг усны тусгалаар дамжуулан “өгүүлдэг”. Магадгүй энэ бүхэн хувь уран бүтээлчийн дотоод философи биз ээ. Үүгээрээ ч тэр баруунд илүү танигдсан уран бүтээлч. Тэр бол зураач Ц.Ган-Эрдэнэ юм.

Монголын Дүрслэх урлагийн дээд сургууль, Германы Мюнстер хотын Урлагийн академид суралцаж төгссөн тэрбээр Герман болон Европын холбооны улсуудад бие даасан болон хамтарсан олон үзэсгэлэнгээ дэлгэсэн. Зураач Ц.Ган-Эрдэнэ Герман улсад 21 дэх жилдээ суурин амьдарч, Герман уран бүтээлчидтэй хамтран уран бүтээлээ хийж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан