Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Ерөнхийлөгч УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах САНАЛ ГАРГАЛАА


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдын зүгээс ирүүлсэн шаардлагуудад хариу өгч, мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны даргын өгсөн мэдээллийг үгүйсгэсэн юм. Тэрбээр "Ерөнхийлөгч УИХ-ыг тараах асуудал яригдаагүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд таарамж муутай байна, үе хоорондын ялгаатай байдал нөлөөлөв гэх мэт яриа гардаг. Би үүнд автахаа больсон. Үл бүтэх зүйл хийхээ болих хэрэгтэй. Бид ийм асуудлаас болж муудахгүй. Ерөнхийлөгч бид хоёр муудалцаад сүйд болохгүй дээ. Өчигдөр ҮАБЗ хуралдсан. Бид олон зүйл дээр ойлголцох давуу талтай. ҮАБЗ-ийн гурван гишүүн хөгжлийн бодлогыг нэг цонхоор харсан тул шинэ төмөр замаа бид найман сард барьсан. Эс бөгөөс 16 жил гацдагийг бид мөн харсан. ҮАБЗ-ийн гишүүдтэй холбоотой дэгсдүүлсэн мэдээ их гардаг" гэсэн тайлбарыг өгсөн юм.

Мөн тэрбээр өчигдрийн жагсаал Японд болсон бол Ерөнхий сайд нь нийгмийн эмх замбараагүй байдлаас сэргийлэхийн тулд парламентыг тараасан байгаа, харин Үндсэн хуульд ийм заалт байхгүй гэдгийг онцолсон юм.


Иргэдийн эсэргүүцэл, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УЗ хуралдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах санал гаргасан гэдгийг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга мэдээллээ.

Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсыг нэхсэн иргэд ням гарагт Төв талбайд цуглан эсэргүүцлээ илэрхийлсэн. Улмаар хоёр дахь өдрөө иргэдийн жагсаал ширүүсэн зам хааж, Төрийн ордон руу орохыг оролдон ордны зүүн хаалгыг эвдэлснээс үүдэн Нийслэлийн Засаг дарга захирамж гарган албадан тараах болохоо мэдэгдсэн юм. Үүнтэй зэрэгцэн УИХ цахимаар хуралдан онц байдал зарлах хэмжээнд хүрээгүй гэсэн шийдвэрийг гаргасан билээ.


МАН-ын Удирдах зөвлөл өглөөнөөс эхлэн Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудал одоогоор тодорхойгүй байгаа байгаа ч хоёр өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор гэх мэдээлэл байна.

Мөн МАН бага хурлын II хуралдаан өнөөдөр 10:00 цагт болох байсан ч өчигдөр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм. Энэхүү хуралдааны товыг гаргах бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан