Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД САЙД Г.ТҮВДЭНДОРЖ “НОГООН АЗИ СҮЛЖЭЭ” ТББ-ЫН ДАРГА У ГИ ЧУЛТАЙ УУЛЗАЖ, ОЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
✅“Ногоон Ази сүлжээ” ТББ нь Монгол Улсад цөлжилтийг сааруулах зорилгоор мод тарих, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж ирсэн. Талууд уулзалтаар цаашид тус байгууллагын арвин туршлагад түшиглэн мод тарих аймгуудын тоог нэмэгдүүлэх, ойн аж ахуйн сургалт зохион байгуулах, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар хэлэлцлээ.
✅Тус байгууллага нь хүн ба байгаль хамтдаа зохицон оршин тогтнох зорилтыг дэвшүүлэн, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээ авах зорилгоор Монгол Улсад ойжуулалт, иргэдийн нөхөрлөл, хоршоог байгуулан ажиллуулах чиглэлээр 20 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн олон улсын ашгийн төлөө бус байгууллага юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан