Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг 100 оюутан тодорлоо

Боловсролыг дэмжигч Голомт банкнаас жил бүр зохион байгуулдаг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-2022”-т шалгарсан шилдэг 100 оюутныг тодрууллаа. Нийт 13 их, дээд сургуулиас  тодорсон шилдэг 100 оюутанд батламж болон мөнгөн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 11 дүгээр сарын 11-нд болсон юм.

Голомт банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд 2003 оноос хойш тасралтгүй 18 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын дотоодын их, дээд сургуулийн 3, 4 дүгээр курсийн оюутнууд мэргэжил харгалзахгүй оролцох боломжтой байдгаараа онцлог. Мөн бид шилдэг 100 оюутандаа мөнгөн тэтгэлгээс гадна мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, судалгаа,  дадлага, цагийн ажил хийх, цаашлаад Голомт банканд тогтвортой ажлын байраар хангах боломж олгодог билээ.

Гурван шатны сонгон шалгаруулалтын дүнгээр МУИС  37, Санхүү эдийн засгийн сургууль 31, ШУТИС 9, АШУҮИС 7, МУБИС 5, “Этүгэн” их сургууль 4, ДХИС 3 болон  “Шихихутаг”, ХУИС, ИЗОУИС, “Мандах”, “Отгонтэнгэр” их сургуулиас тус бүр нэг оюутан шилдгээр шалгарч, Голомт банкны нэрэмжит тэтгэлгийг хүртэх эрхтэй боллоо.

Голомт банк бизнесийн байгууллагуудаас анх энэхүү хөтөлбөрийг санаачилсан бөгөөд 18 жилийн хугацаанд нийт 1800 оюутанд тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгож, оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна.

Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан