Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
"Сovid-19-оос болж хорт хавдар тусах боломжгүй"


"Сovid-19-оос болж хорт хавдар тусах боломжгүй"

ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Хүмүүс Covid-19 халдварын тархалтыг төдийлөн сайн анхаарахаа больжээ. Хэдийгээр шинэ хувилбар гарч байгаа ч эмчилгээний хувьд өөрчлөгдөөгүй гэдгийг эмч нар хэлж байна. Халдвар авсан нийт тохиолдлын хэдэн хувь нь дотоодоос, хэд нь гадаад улсаас халдвар авч байна вэ?

-Цар тахлын халдварын тоо харьцангуй буурч байгаа ч бүрэн арилаагүй. Вирус нь маш хувирамтгай. Тиймээс шинэ хувилбарын халдвараар хүмүүс дахин өвчилж байна. Эрсдэлт бүлгийн жирэмсэн, ахмад настан, бага насны хүүхдүүд дахин халдвар авч, цаашлаад нас барах өндөр эрсдэл хэвээрээ байгаа. Ард иргэд хэт тайвширч, дэглэмээ алдах нь буруу юм. Covid-19 халдвар авсан хүн дахин шинэ хувилбараар өвчлөх эрсдэлтэй.

Монгол Улс цар тахлын дэд хэв шинжүүдийг 2022 оноос тодорхойлж чаддаг болсон. Тийм болохоор бид дотооддоо цар тахлын эерэг илэрч буй сорьц дундаас түүврийн аргаар сонгон авч, дэд хувилбарыг тодорхойлж буй.

Одоогийн байдлаар дэлхий нийтэд Covid-19 халдварын BA5 гэдэг хувилбар нийт тохиолдлын 80 орчим хувийг эзэлж байна. Бидний яриад буй цар тахлын BQ1:2 гэдэг нь ВА5 хувилбарын нэг дэд хэв шинж. Тиймээс иргэд эмнэлэгт хэвтэх нь нэмэгдэж байна. Covid-19-ийн хувилбарын тандалтын мэдээгээр Ba-BF1 хувилбар нэг хүн нь гадаадаас ирсэн бол BQ1:2 хувилбараар таван хүн өвдсөн. Эдгээр хувилбарын тухайд өмнө нь Монгол Улсад батлагдаагүй байсан.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн хүн Covid-19-ийн халдвараар эмнэлэгт хэвтэж байна. Тэдний хэд нь эрсдэлт бүлгийн хүмүүс байна вэ?

-ХӨСҮТ-д өнөөдөр нийт 326 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 61 нь жирэмсэн эхчүүд байна. Хэдийгээр харьцангуй залуу насны хүмүүс халдвар авсан ч эрсдэл өндөртэй, хүндэрч байна. Жирэмсэн эхчүүд цар тахлын эсрэг дархлаа сэргээх тунг хийлгэхийг зөвлөж байна. Томуугийн улирал цар тахлын халдвартай зэрэгцэх юм бол амьсгалын замын өвчлөлийн хүндрэл нэмэгдэх эрсдэлтэй.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээний зохицуулалтыг маш сайн хийсэн.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эмнэлэгт 400 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Монгол Улсад цар тахлын ид ачааллын үед 22 мянган иргэнийг хэвтүүлэн эмчилж байсан. Тэгэхээр одоо эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн горимд шилжсэн.

-Нас баралтын хувьд?

-Сүүлийн долоон долоо хоногийн дотор  Монгол Улсад цар тахлын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй. Гэхдээ маш хүнд зургаан хүн Эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байна. Одоогийн байдлаар 2000 гаруй нас баралт бүртгэлтэй байгаа. Монголд цар тахлын халдвараар өвчлөөгүй хүн байгаа эсэхийг судлаагүй. Гэхдээ дахин 3-4 удаа халдвар авсан хүмүүс байгаа.

-Цар тахлын халдвараас шалтгаалан хорт хавдрын өвчлөл нэмэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдах болсон. Хүн амын нас баралт, өвчлөлд нөлөөлөх үү?

-Цар тахал гэгч нэг талаараа муу боловч нөгөө талаараа ард иргэдийн дунд байсан архаг хууч өвчин, халдварын илрүүлэлт нэмэгдсэн гэж бодож байна. Цар тахлын халдварын улмаас эмнэлэгт хандаж буй иргэдэд илрүүлэлт, эмчилгээг зэрэг хийж эхэлсэн. Мөн улсын хэмжээнд Эрүүл мэндийн яамнаас ард иргэдийн дунд эрт илрүүлгийн аяныг эхэлсэн.

Ингэснээр далд байсан өвчлөл, хавдрыг илрүүлэлтийг ихэсгэж байгаа болов уу.

Тэрнээс биш Covid-19 холбоотойгоор шууд хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдсэн гэж хэлэх боломжгүй. Цар тахлын халдвар хорт хавдар үүсгэж байна гэвэл үүнд хугацаа шаардлагатай.

А.Цээсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан