Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт ашиглалтад орохоор байна. Эхний урсгал хоёр чиглэлээр нээгдэнэ гэв. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын явц 50 хувьтай байгааг мэдээллээ. Мөн Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Дараагийн хүнийг томилох асуудлыг яаравчлахыг Шадар сайд С.Амарсайханд үүрэг болгосон байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалт тулгамдсан асуудал. Бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зохион байгуулалтын алдаа дутагдалтай явж ирсэн. Өнөөдрийн байдлаар 500 орчим метр замын хучилт хийгдээд дуусна. Дараагийн асуудал бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох асуудлыг хэлэлцлээ. Энэ оны аравдугаар сарын 5-ны засгийн газрын хуралдаанаас гарсан 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд энэхүү шийдвэрийг гаргаж байгаа.

Учир нь Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эцэст 500 сая ам.доллар татан төвлөрүүлэх үүрэг чиглэл өгөгдсөн. Тухайлбал, Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт 300 сая ам.долларыг төвлөрүүлэх чиглэл өгсөн.

Мөн уул уурхайн бусад компаниудад борлуулалт хийсэн орлогоо татан төвлөрүүлэхийг үүрэг болгосон байдаг. Ийнхүү Засгийн газраас гаргасан тогтоолыг танилцуулж байна.

  1. Төлбөрийн тэнцэл, алдагдал өндөр байгаа нөхцөлд гадаад валютын урсгалыг нэмэх зорилгоор ЗГ-ын 362 дугаар тогтоолыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосугай
  2. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж орлогыг нэмэгдүүлэх асуудлуудыг шийдвэрлэх,
  3. Шаардлагатай бол холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад
    • Компанийн үйлдвэрлэл, технологийн аюулгүй байдлын журмыг тогтоож, тэдгээрийг мөрдүүлэхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад
    • Тавантолгой нүүрсний ордоос нүүрс ачиж, тээвэрлэх, хил нэвтрүүлэхэд бүхий л хяналтыг сайжруулах, шаардлагатай арга хэмжээг тухай бүрд нь авч хэрэгжүүлэхийг мөн үүрэг болгосугай
    • Компанийн үйл ажиллагаанд иж бүрэн хамтарсан хяналт шалгалт хийж, дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэл нарт,
    • Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор авах зарим арга хэмжээний тухай 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг тус тус даалгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан