Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
ХӨСҮТ: Томуугаар өвчлөгсдийн 90 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд

 
ХӨСҮТ: Томуугаар өвчлөгсдийн 90 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд

ХӨСҮТ-ээс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга А.Бурмаа "Өнөөдрийн байдлаар амбулаториор үйлчлүүлж буй нийт өвчлөгсдийн  ес орчим хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдож байна. Эмнэлэгт хэвтэж байгаа нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 15 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна.  Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа томуу томуу төст өвчлөгсдийг насны бүлгээр авч үзвэл 90 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна" гэв. 

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Ц.Чинбаяр "ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт нэг хоногт дунджаар 200 гаруй хүүхэд үйлчлүүлдэг. Тэдний 50 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн 85 хувь нь 0-3 насныхан байгаа бөгөөд тэдний 20 хувь нь гар хөл амны халдварын шалтгаантай байна. Харин эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд амьсгалын замын халдварын хүнд хэлбэрээр оношлуулан, эмчлүүлж байна. 

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар амьсгалын замын халдварын улмаас 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний:

  • 70 гаруй хувь халуурах
  • 60 хувьд ханиалгах
  • 15 хувь хоолой бачуурах, ларингитын шинж
  • 10 хувьд бөөлжих, суулгах зэрэг шинж илэрч байна.

Бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, хууч өвчтэй ахмадууд томуугаар өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй учир томуугийн вакцинд хамруулах хэрэгтэй байна. Ингэснээр учирч болзошгүй эрсдэлийг бууруулна" гэлээ.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан