“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Хятадуудад базуулсан гэр хорооллынхон
Амралтын өдөр болоод ч тэр үү хүн багатай, эл хульхан. Нүүрс, модоо аваарай. Яриад хямдхан өгнө шүү хэмээн наймаачид хажуугаар нь зөрөх хүн бүрт санал болгох дүр зураг угтав. Гэвч хүмүүс жилээс жилд хэмжээ нь багасах нүүрс, модны шуудайг хараад арай ч дээ, дэндүү жижигхэн тор шиг уутанд хэдэн мод оров гэж дээ хэмээн өөр хоорондоо бухимдан ярьцгаах аж. Ер нь, аль ч бараа бүтээгдэхүүний зах зээл ченжүүдийн гарт орсноос хойш энэ байдалтай эвлэрэхээс өөр яалтай. Ямар ч гэсэн түлээ, нүүрсний үнэ ханш судалж яваа хүн олонтаа таарав. Бодвол анхны цаснаар түлээ, нүүрсний үнэ нэмэгддэг гэм бий тул эртхэн базааж авахыг чухалчлан судалж яваа бололтой.
Тус захад одоогоор “Налайх”-ын нүүрс л зонхилж байна. Өөрөөр хэлбэл, одоохондоо сонголтгүй гэсэн үг. Гэхдээ өмнө нь хэдэн арваараа эгнэн минийхийг ав хэмээн наймаачид бүчдэг байсан бол өдгөө замын хоёр талд хоёр, гуравхан нүүрс ачсан портер машин зогсч байгаа харагдана. Үнийн хувьд ачаа нь өндөрлөгтэй, үгүйгээсээ шалтгаалан 220-270 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх. Хэрвээ авна гэвэл ярина хэмээн наймаачид үгийнхээ завсар хавчуулна. Яагаад нүүрсний үнэ өссөнийг наймаачин. Тулгаас тодруулахад ”Ер нь, нүүрс үнэтэй байгаа. Өнгөрсөн жил портер нүүрс ойролцоогоор 200 мянган төгрөг байсан. Энэ жилийн хувьд Налайхын нүүрсний амуудыг дан хятадууд авчихсан. Тэд чинь шууд нэг үнэ тогтоодог. Авахгүй гэх хэцүү. Хэлсэн үнээр нь авахаар портер нүүрсний ханш 220-270 мянган төгрөгт хүрч байна. Гэхдээ энэ чинь намрын улирлын үнэ. Өвөл болонгуут 300 мянган төгрөгт хүрч мэднэ. Хүмүүс одоо л нүүрсээ бэлдэхгүй бол үнэ нь өснө шүү” хэмээн анхааруулав. Харин өөр нэгэн залуу ”Хоттой хамгийн ойрхон нь Налайхын уурхай. Гэр хорооллынхны хувьд ихэнхдээ энэ уурхайн нүүрсээр өвлийг ажрахгүй давдаг. Гэтэл гэр хорооллынхны 70 гаруй хувь нь түлдэг эл нүүрс хятадуудын мэдэлд оччихлоо. Тэд үнэ тогтоодог болсон. Бид өөрийнхөө хүчээр амьдрах гэж яваа жирийн нэгэн залуус. Аманд орсон тоо хэлж, нүүрсний үнэ хөөрөгдсөн зүйл үгүй” гэж өөрсдийгөө зөвтгөсөн тайлбар хийв.
Ямартай ч, гэр хорооллынхныг өвөлдөө дулаахан өвөлжих эсэхийг Налайхын нүүрсний амуудыг эзэгнэн “суурьшсан” хятадууд мэддэг болж. Харин яагаад эл уурхайн нүүрсний үнийг тас цохих Алаг толгой, Шивээ-Овоо, Багануурын нүүрс “нүдний гэм” болсныг наймаачдаас тодруулахад “Шивээ-Овоо, Алаг толгойн нүүрсийг авчирна гэдэг хэцүү. Хотоос хол. Дээр нь, Налайх, Багануурын нүүрсийг бодвол илч сайтай ч авчирсан хойно зарах гэж үйлээ үздэг. Тэр бүр хүн авахгүй. Бараг долоо хоног болдог болохоор үргүй зардал их гарна. Байнгын авдаг хэдэн хүн л захидаг. Тэднийхээ захиасаар л авчирна уу гэхээс тэр бүр ашигтай байж чаддаггүй юм” хэмээн учирлав. Гэхдээ одоохондоо намрын налгар өдрүүд тохиож байгаа ч цаг агаар хүйтрэнгүүт ганц, хоёр наймаачин авчрах байх хэмээн тэд ярьж байлаа. Харин тн нь хэдэн төгрөг байхыг хэлэх боломжгүй бөгөөд авчирсныхаа дараа тодорхой болдог юм гэлээ. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулах бүсэд ороогүй гэр хорооллын иргэд энэ өвөл дулаахан өвөлжих эсэхийг хятадууд мэдэх нь. Үүний нотолгоо нь нэг ширхэг нь 1500 төгрөгийн үнэтэй тортой нүүрс. Уг нь, наймаачид шуудай нүүрс хэмээн хэлж байгаа ч жирийн иргэн миний нүдэнд 10 төгрөгийн гялгар торонд хэдэн нүүрс л хийсэнтэй адил харагдсан хэрэг. Хэрвээ шуудай нүүрс авна гэвэл үндсэн үнэ болох 1200-1300 төгрөгөөр өгнө хэмээн худалдаалж буй эмэгтэй хэлэв. Нүүрс, модны шуудайны хэмжээ яагаад багасч буйг асуухад ”Би урдаас оруулж ирдэг хүнээс бөөндөж авдаг. Цаанаасаа жижигхэн болоод л ирдэг юм. Яагаад гэдгийг нь хятадууд л хэлж өгөх байх даа. Миний хувьд нүүрс, модны шуудайг хуваагаад оёод сууж байх завтай хүн биш. Тэгж ч буяндаа бузар хийхгүй шүү” хэмээн уурлах нь тэр. Үнэндээ гэр хорооллынхны хувьд энэ талаар бишгүй л гомдол мэдүүлж, ярьдаг ч шийддэг газар гэж байдаггүй. Хэрэгцээ байгаа болохоор орж ирдэг гэсэн тайлбар өгнө. Жил бүр ярьдаг энэ асуудлыг цэгцлэе гэвэл стандарт хэмжээг нь тогтоовол байдал өөрчлөгдөж мэдэх л юм.
Харин модны үнийн тухайд 5-9 ширхэг багц хар мод 2500 төгрөг. Шуудайгаараа 1500 төгрөг гэнэ. Өвөл ч болоогүй байхад яагаад үнэ нь өссөнийг худалдаачин Т-ээс тодруулахад ”Хот руу мод орж ирэх нь ховор болсон шүү дээ. Зөвшөөрөлтэй нь цөөхөн болохоор үнэ нь өсчих юм. Нөгөөтэйгүүр, нийслэлд хулгайн мод их зарагдаж байна гээд хяналтыг нь чангатгасан гэсэн. Тэгээд л нийлүүлж буй модны хэмжээ багасахаар үнэ нь өссөн. Өвөл болохоор үнэ нь өсөх байх даа” хэмээв. Гэхдээ тэрээр “Хэрвээ мод авна гэвэл үнийг нь буулгаж болно шүү. Гэр чинь ойрхон, олноор нь авна гэвэл үндсэн үнэ болох 1200-1300 төгрөгөөр нэг шуудай мод өгч болно” гэх. Гэвч түлээ, нүүрсний үнэ ханш судалж явсан иргэдийн хувьд өдөртөө л түлээд дуусах, мөнгөнд хорон эл тортой модыг авснаас багцаар нь авбал хэмнэлттэй юм хэмээн ярилцаж байгаа харагдав. Учир нь, 5-9 ширхэг багц хуурай мод нь тортойг бодвол түлээний ганц, хоёр мод илүүчлэн гарах аж. Гэхдээ наймаачид авахыг хүссэн хүнд үндсэн үнэ болох 1200-1300 төгрөгөөр тортой модоо шахахыг оролдоно. Бодвол хэдэн өдөр зогсоод тортой модоо их хэмжээгээр зарж чадаагүйгээс орлого нь саатахад хүрсэн байж мэдэх юм. Тиймээс ч одоо авахгүй бол цас оронгуут үнэ нь нэмэгдэнэ шүү гэж ханшийг нь судалж яваа хүн бүрт анхааруулна. Ямартай ч, энэ жил гэр хорооллынхон өвлийг өнтэй давахын тулд багагүй зоос зарцуулах нь. Магадгүй нэг айл өвлийн турш гурван портер нүүрс шатаана гэж тооцвол дор хаяж сая төгрөг зарцуулах аж. Харин ийм бэл бэнчинтэй айл олон бий бил үү...
-Портер нүүрс 300 мянган төгрөгт хүрч магадгүй гэнэ-
Энэ өвөл хүйтэн болно гэсэн “шум” нөлөөлөв үү эсвэл зах зээлийнхээ жамаараа юу нүүрсний үнэ нэмэгдэх нь гэх яриа газар авав. Уг нь, нүүрсний үнэ өсөхгүй хэмээн ЭХЯ-ныхан мэдэгдэж байсан ч сайд, дарга нарын үгээр байдаггүй бололтой. Хахир өвөл айлчлан ирэх гэж буй энэ үед нүүрсний үнэ хэр өссөнийг сурвалжлахаар түлээ нүүрсний төрөлжсөн “Цайз” захыг зорилоо. Амралтын өдөр болоод ч тэр үү хүн багатай, эл хульхан. Нүүрс, модоо аваарай. Яриад хямдхан өгнө шүү хэмээн наймаачид хажуугаар нь зөрөх хүн бүрт санал болгох дүр зураг угтав. Гэвч хүмүүс жилээс жилд хэмжээ нь багасах нүүрс, модны шуудайг хараад арай ч дээ, дэндүү жижигхэн тор шиг уутанд хэдэн мод оров гэж дээ хэмээн өөр хоорондоо бухимдан ярьцгаах аж. Ер нь, аль ч бараа бүтээгдэхүүний зах зээл ченжүүдийн гарт орсноос хойш энэ байдалтай эвлэрэхээс өөр яалтай. Ямар ч гэсэн түлээ, нүүрсний үнэ ханш судалж яваа хүн олонтаа таарав. Бодвол анхны цаснаар түлээ, нүүрсний үнэ нэмэгддэг гэм бий тул эртхэн базааж авахыг чухалчлан судалж яваа бололтой.
Тус захад одоогоор “Налайх”-ын нүүрс л зонхилж байна. Өөрөөр хэлбэл, одоохондоо сонголтгүй гэсэн үг. Гэхдээ өмнө нь хэдэн арваараа эгнэн минийхийг ав хэмээн наймаачид бүчдэг байсан бол өдгөө замын хоёр талд хоёр, гуравхан нүүрс ачсан портер машин зогсч байгаа харагдана. Үнийн хувьд ачаа нь өндөрлөгтэй, үгүйгээсээ шалтгаалан 220-270 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх. Хэрвээ авна гэвэл ярина хэмээн наймаачид үгийнхээ завсар хавчуулна. Яагаад нүүрсний үнэ өссөнийг наймаачин. Тулгаас тодруулахад ”Ер нь, нүүрс үнэтэй байгаа. Өнгөрсөн жил портер нүүрс ойролцоогоор 200 мянган төгрөг байсан. Энэ жилийн хувьд Налайхын нүүрсний амуудыг дан хятадууд авчихсан. Тэд чинь шууд нэг үнэ тогтоодог. Авахгүй гэх хэцүү. Хэлсэн үнээр нь авахаар портер нүүрсний ханш 220-270 мянган төгрөгт хүрч байна. Гэхдээ энэ чинь намрын улирлын үнэ. Өвөл болонгуут 300 мянган төгрөгт хүрч мэднэ. Хүмүүс одоо л нүүрсээ бэлдэхгүй бол үнэ нь өснө шүү” хэмээн анхааруулав. Харин өөр нэгэн залуу ”Хоттой хамгийн ойрхон нь Налайхын уурхай. Гэр хорооллынхны хувьд ихэнхдээ энэ уурхайн нүүрсээр өвлийг ажрахгүй давдаг. Гэтэл гэр хорооллынхны 70 гаруй хувь нь түлдэг эл нүүрс хятадуудын мэдэлд оччихлоо. Тэд үнэ тогтоодог болсон. Бид өөрийнхөө хүчээр амьдрах гэж яваа жирийн нэгэн залуус. Аманд орсон тоо хэлж, нүүрсний үнэ хөөрөгдсөн зүйл үгүй” гэж өөрсдийгөө зөвтгөсөн тайлбар хийв.
Ямартай ч, гэр хорооллынхныг өвөлдөө дулаахан өвөлжих эсэхийг Налайхын нүүрсний амуудыг эзэгнэн “суурьшсан” хятадууд мэддэг болж. Харин яагаад эл уурхайн нүүрсний үнийг тас цохих Алаг толгой, Шивээ-Овоо, Багануурын нүүрс “нүдний гэм” болсныг наймаачдаас тодруулахад “Шивээ-Овоо, Алаг толгойн нүүрсийг авчирна гэдэг хэцүү. Хотоос хол. Дээр нь, Налайх, Багануурын нүүрсийг бодвол илч сайтай ч авчирсан хойно зарах гэж үйлээ үздэг. Тэр бүр хүн авахгүй. Бараг долоо хоног болдог болохоор үргүй зардал их гарна. Байнгын авдаг хэдэн хүн л захидаг. Тэднийхээ захиасаар л авчирна уу гэхээс тэр бүр ашигтай байж чаддаггүй юм” хэмээн учирлав. Гэхдээ одоохондоо намрын налгар өдрүүд тохиож байгаа ч цаг агаар хүйтрэнгүүт ганц, хоёр наймаачин авчрах байх хэмээн тэд ярьж байлаа. Харин тн нь хэдэн төгрөг байхыг хэлэх боломжгүй бөгөөд авчирсныхаа дараа тодорхой болдог юм гэлээ. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулах бүсэд ороогүй гэр хорооллын иргэд энэ өвөл дулаахан өвөлжих эсэхийг хятадууд мэдэх нь. Үүний нотолгоо нь нэг ширхэг нь 1500 төгрөгийн үнэтэй тортой нүүрс. Уг нь, наймаачид шуудай нүүрс хэмээн хэлж байгаа ч жирийн иргэн миний нүдэнд 10 төгрөгийн гялгар торонд хэдэн нүүрс л хийсэнтэй адил харагдсан хэрэг. Хэрвээ шуудай нүүрс авна гэвэл үндсэн үнэ болох 1200-1300 төгрөгөөр өгнө хэмээн худалдаалж буй эмэгтэй хэлэв. Нүүрс, модны шуудайны хэмжээ яагаад багасч буйг асуухад ”Би урдаас оруулж ирдэг хүнээс бөөндөж авдаг. Цаанаасаа жижигхэн болоод л ирдэг юм. Яагаад гэдгийг нь хятадууд л хэлж өгөх байх даа. Миний хувьд нүүрс, модны шуудайг хуваагаад оёод сууж байх завтай хүн биш. Тэгж ч буяндаа бузар хийхгүй шүү” хэмээн уурлах нь тэр. Үнэндээ гэр хорооллынхны хувьд энэ талаар бишгүй л гомдол мэдүүлж, ярьдаг ч шийддэг газар гэж байдаггүй. Хэрэгцээ байгаа болохоор орж ирдэг гэсэн тайлбар өгнө. Жил бүр ярьдаг энэ асуудлыг цэгцлэе гэвэл стандарт хэмжээг нь тогтоовол байдал өөрчлөгдөж мэдэх л юм.
Харин модны үнийн тухайд 5-9 ширхэг багц хар мод 2500 төгрөг. Шуудайгаараа 1500 төгрөг гэнэ. Өвөл ч болоогүй байхад яагаад үнэ нь өссөнийг худалдаачин Т-ээс тодруулахад ”Хот руу мод орж ирэх нь ховор болсон шүү дээ. Зөвшөөрөлтэй нь цөөхөн болохоор үнэ нь өсчих юм. Нөгөөтэйгүүр, нийслэлд хулгайн мод их зарагдаж байна гээд хяналтыг нь чангатгасан гэсэн. Тэгээд л нийлүүлж буй модны хэмжээ багасахаар үнэ нь өссөн. Өвөл болохоор үнэ нь өсөх байх даа” хэмээв. Гэхдээ тэрээр “Хэрвээ мод авна гэвэл үнийг нь буулгаж болно шүү. Гэр чинь ойрхон, олноор нь авна гэвэл үндсэн үнэ болох 1200-1300 төгрөгөөр нэг шуудай мод өгч болно” гэх. Гэвч түлээ, нүүрсний үнэ ханш судалж явсан иргэдийн хувьд өдөртөө л түлээд дуусах, мөнгөнд хорон эл тортой модыг авснаас багцаар нь авбал хэмнэлттэй юм хэмээн ярилцаж байгаа харагдав. Учир нь, 5-9 ширхэг багц хуурай мод нь тортойг бодвол түлээний ганц, хоёр мод илүүчлэн гарах аж. Гэхдээ наймаачид авахыг хүссэн хүнд үндсэн үнэ болох 1200-1300 төгрөгөөр тортой модоо шахахыг оролдоно. Бодвол хэдэн өдөр зогсоод тортой модоо их хэмжээгээр зарж чадаагүйгээс орлого нь саатахад хүрсэн байж мэдэх юм. Тиймээс ч одоо авахгүй бол цас оронгуут үнэ нь нэмэгдэнэ шүү гэж ханшийг нь судалж яваа хүн бүрт анхааруулна. Ямартай ч, энэ жил гэр хорооллынхон өвлийг өнтэй давахын тулд багагүй зоос зарцуулах нь. Магадгүй нэг айл өвлийн турш гурван портер нүүрс шатаана гэж тооцвол дор хаяж сая төгрөг зарцуулах аж. Харин ийм бэл бэнчинтэй айл олон бий бил үү...
Т.Оюунбаяр
0 Сэтгэгдэл