УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар Баянзүрх, Налайх дүүргийг 2008-2012 оны хооронд “Цахим дүүрэг” болгох зорилт тавьж ажилласан. Энэ зорилтын хүрээнд БЗД, Налайх дүүргийн ЕБС-ийн 5, 8 дугаар ангийн бүх сурагчид зөөврийн компьютер олгох, 10.000 орчим өрхийг KEWKO утасгүй интернэтийн сүлжээнд холбох, сансар кабелийн 53 сувгийн нэвтрүүлгийг дүүргийн гэр хорооллын 7000 орчим өрх хүлээн авах боломжтой болох ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж байна.
Эдгээр ажилд шаардагдах төсвийг 2011, 2012 оны улсын төсөвт суулгасан. Тэд олон сувгийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх тоног төхөөрөмж, бүтэн жилийн хугацаанд үнэ төлбөргүй ашиглах интернетийн эрхийг гардуулж өгсөн байна. Хүмүүсийн амьдралд мэдээлэл технологийн хэрэглээ тэдний ажлын үр дүн, бүтээмж, өрсөлдөх чадварт хамгийн чухал үүрэгтэй болсон билээ.