Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг харьяалал харгалзахгүй бүртгэдэг боллоо

Нийслэлийн Баянгол, Баянзүрх Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин байгаа үл хөдлөх эд хөрөнгийн дараах төрлийн бүртгэлүүдийг зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзахгүйгээр бүртгүүлэх боломжтой болжээ.

Үүнд:

  • Өмчлөх эрхийн шилжилт:
  • Үл хөдлөх хөрөнгө худалдах
  • Худалдан авах гэрээ
  • Бэлэглэх гэрээ
  • Арилжих гэрээ
  • Өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдөх
  • Хамтран өмчлөгч нэмэгдэх,хасагдах гэрээ

Эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах:

  • Үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, үнэ, хаяг, байршил, зориулалт, нэгж талбарын дугаар, өмчлөгчийн нэр, регистрийн дугаар өөрчлөгдөх

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотек/ гэрээ, барьцаалбар:

  • Гэрээний нэмэлт өөрчлөлт, барьцааны гэрээ дуусгавар болох бүртгэлүүд

Эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас лавлагаа олгох үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлнэ хэмээн УБЕГ-аас мэдээллээ.

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг харьяалал харгалзахгүй бүртгэдэг боллоо

facebook sharing button Share

twitter sharing button Tweet

linkedin sharing button Share

messenger sharing button Share

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан