Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
ЕВРОАЗИЙН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОНООР “ТРАНЗИТ МОНГОЛ” БОЛНО

Олон улсын эдийн засаг, тээврийн “судас”-нд олон сэжмээр холбогдох нь бидний гол зорилго.

ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүдтэй уулзахдаа гурван улсыг холбосон тээвэр логистикийн сүлжээг хөгжүүлэх асуудлыг хөндсөн юм.

Энэ хүрээнд:

1-рт Монгол Улсын газар зүйн өвөрмөц байдал, Ази-Европыг холбосон хамгийн дөт маршрутыг давуу тал болгох

2-рт 2021 онд дэвшүүлсэн ТРАНЗИТ МОНГОЛ санаачилгыг ажил хэрэг болгох

3-рт 2016 онд Ташкент хотноо баталсан “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т орсон тээврийн төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх нь чухал гэдэг дээр талууд санал нэгдлээ.

Уулзалтын үр дүнд

✅ УБТЗ-ын Төв коридорын хүчин чадлыг сайжруулж, эхний ээлжинд УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх байдлаар төмөр замд шаардлагатай байгаа зүтгүүр болон вагоныг нийлүүлэх талаар Оросын талтай урьдчилан тохиролцлоо.

✅ Монгол, Орос, Хятад 3 улсыг холбосон шинэ төмөр замын төслүүд, тухайлбал, Баруун болон Зүүн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломж харагдлаа.

✅ Алтанбулаг-Замын Үүд чиглэлийн хурдны авто зам зэрэг бүс нутгийн ач холбогдолтой том төслүүдийг хэрэгжүүлэх талаар хамтарсан судалгаа хийхээр боллоо.

ЗТХЯ эдгээр төслүүдийг бодитоор хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, талуудын оролцоог дэмжин хөрөнгө оруулалт, санхүүжилт, төслийн удирдлагыг хэрэгжүүлж шуурхай ажиллах болно.

Мөн манай улсын тухайд Төв Азийн орнуудтай хамтран ажиллах олон боломжууд байна. Тухайлбал:

⏺ Узбекистан, Тажикистан, Киргизстан, Азербайжан зэрэг улсаас эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай, хямд жимс жимсгэнэ импортолж оруулж ирэх

⏺ Дээрх улсад мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолууран эдлэл экспортлох. Ингэснээр хоёр талдаа ачаатай, харилцан ашигтай тээвэр хийх

⏺ Бараа солилцоо, худалдааг шуурхай хийхийн тулд тээврийн үйлчилгээг хөнгөвчлөх

⏺ Агаарын харилцааг хөгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын үед байгуулснаар Ташкент-Улаанбаатар чиглэлд шууд нислэг нээж Төв ази, Ойрхи дорнодын улсууд руу хурдан шуурхай иргэд зорчих, ачаа барааг богино хугацаанд тээвэрлэх

⏺ Баруун босоо төмөр замыг барьсанаар Хятадын Шинжаан Уйгарын нутгаар дамжин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан