БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 15-нд Узбекистаны Самарканд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Монголын харилцаа сайн сайхан хөгжлийн хандшаа хадгалж, хоёр орны олон салбарын солилцоо хамтын ажиллагаа идэвхтэй үр дүнд хүрсэн байна. Хятад Монголын харилцааг Хятадын тал эргэн тойрны орнуудтай байх дипломат харилцааныхаа чухал байранд тавьж, дотно, найрсаг хүртээмжтэй, багтаамжтай байх үзэл баримтлалын дагуу Монголын талтай уламжлалт найрамдлаа хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөтгөн, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, дэлхийн байдал өөрчлөлт ихтэй байж байгаа боловч энх тайван хөгжил бол олон орны ард түмний хамтын эрэл хүсэл мөн. Ганц талт үзэл, ноёрхох үйлдэл, хүйтэн дайны сэтгэхүй нь түүхийн урсгалд эцэстээ мөхөх болно. Хятадын тал энх тайван, хөгжил, хамтран ажиллах, хамтаар хожих зарчмыг баримталж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахыг зорьсоор ирсэн юм. Хятад Монгол найрсаг харилцаж, харилцан туслалцаж, хамтран ажиллаж, хамтаар хожин хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болох хэрэгтэй. Стратегийн хэлхээ холбоо, улс төрийн зохицуулалтаа эрчимжүүлж, харилцан хүндэтгэн, бие биеийнхээ тусгаар тогтнол, бүрэн эрэх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, хоёр орны ард түмний өөр өөрийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, тал талынхаа амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй том асуудлыг бат ноттой дэмжиж, хоёр талын харилцааны хөгжлийн улс төрийн үндэс суурийг сайтар хамгаалан бэхжүүлэх хэрэгтэй. Монголын талтай засаглалын туршлага солилцож, “Бүс ба зам” санаачилгыг “Талын зам” санаачилгатай уялдуулан Хятад Монгол Оросын эдийн засгийн коридорын байгууллыг ахиулж, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлж, Монголын улсын нэн сайн нэг түргэн хөгжлийг дэмжихэд Хятадын тал бэлэн байна. Мөн Монгол улсын тэрбум мод тарих төлөвлөгөөг Хятадын тал дэмжиж, Монгол улстай цөлжилтөөс сэргийлэх төслийн талаар хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
У.Хүрэлсүх хэлэхдээ, Монгол Хятадын уламжлалт найрамдал өдрөөс өдөр бэхжиж байна. Хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа ч улс орнуудын харилцаан үлгэр жишээ болж байна. Монголын талын цар тахлын эсрэг тэмцэлд тусламж үзүүлж, Монгол улсын ард түмний эрүүл мэндийг хамгаалахын төлөө чухал хувь нэмэр оруулсан Хятадын талд барлаж байна. Тайвань, Шиньжян, Төвөдтэй холбоотой асуудлууд бол Хятадын дотоод хэрэг. Монголын тал “Нэг Хятад”-ын бодлого хэрэгжүүлж, ямарваа улс орон Хятадын дотоод хэрэгт оролцолго хийхийг эрс эсэргүүцнэ. Хятадын талын дэлхийн энх тайван аюулгүй байдлыг хамгаалах талаар гаргасан хүчин чармайлтыг дээд хэмжээнд сайшааж, Хятадын дэвшүүлсэн “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулах санаачилга, Дэлхийн хөгжлийн тухай санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын тухай санаачилгыг дэмжиж, Хятадын талтай стратегийн хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, эдийн засаг худалдаа, төмөр зам, байгаль орчин зэрэг салбар дахь бүтээлч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Хятадын онцлогтой социализм шинэ эринд үеийн асар их амжилтыг Монголын тал сайшааж байна. ХКН-ын 20-р их хурал бүрэн дүүрэн амжилттай болохыг ерөөж байна. Ши Жиньпин даргын удирдлагатайгаар Хятад улс социализмын орчин үеийн улс орныг тал бүрээр бүтээн байгуулах болно гэдэгт итгэж байна гэжээ.