Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Энтеровирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд яаран антибиотик хэрэглэж болохгүй​​​​​​​

Цэцэрлэг, сургууль эхэлсэн энэ үед энтеровирусийн халдвар эрс нэмэгдэж байгааг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар (НЭМГ)-аас сэрэмжлүүлж байна. Энэ төрлийн вирусийн халдварт хүүхдүүд ихээр өртөж ХӨСҮТ-ийн ор дүүрсэн гэдгийг мэдээлэв.Энтеровирус нь бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог бөгөөд хоолой залгиураар идээтэй тууралт гарах, гар хөлийн арьсаар тууралт гардаг онцлог шинж тэмдэгтэй. Уг вирусийн халдвараар өвчилсөн бага насны хүүхдэд халуурах шинж давамгай илрэх ба хэвлийгээр базалж өвдөх буюу суулгах, бөөлжих онцлог шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Тиймээс энтеровирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд яаран антибиотик хэрэглэж болохгүйг анхаарууллаа.

Иймд эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвараас сэргийлэхийг зөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан