Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
“Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгт Голомт банк амжилттай оролцлоо


НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах, сурталчлах өдөрлөг 9 дүгээр сарын 10-нд Сүхбаатарын талбайд болж, Голомт банк амжилттай оролцон, сайн туршлагаа хуваалцлаа. “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгт төрийн болон хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны зэрэг нийт 120 байгууллагын төлөөлөл оролцсон.

Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан уг өдөрлөгийн үеэр “SDG talk” илтгэлийн арга хэмжээ болж, Голомт банкны Тогтвортой санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Дөлгөөн “Тогтвортой хөгжилд арилжааны банкнуудын оролцоо” сэдвээр илтгэл тавьсан. Олон улсын энэхүү баримт бичгийг хэрэгжүүлэхэд бүх салбарын оролцоо чухал бөгөөд Голомт банкны хувьд тогтвортой хөгжлийг стратегийнхээ үндсэн чиглэлээр сонгон, 2022-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны “Тогтвортой хөгжлийн стратеги” боловсруулан ажиллаж байгаа юм. Мөн банкны бүх түвшний үйл ажиллагааг байгаль орчин, нийгэмд ээлтэйгээр тогтвортой хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмэр оруулах бодит зорилт тавьсан бөгөөд  2021 онд тусгайлан  Тогтвортой хөгжлийн хороо байгуулсан билээ. Энэ чиглэлээр хийсэн ажлуудаа бид жил бүр “Тогтвортой хөгжлийн тайлан”-гаараа дамжуулан танилцуулдаг.

Голомт банкны асраар зочилсон иргэдэд бид “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон уг баримт бичгийн 5 дахь зорилт болох Жендерийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой сайн туршлагаа танилцуулж, мэдээ мэдээлэл түгээлээ.

1 Сэтгэгдэл
Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
Хамгийн их уншсан