Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
“БАНКУУД ИРГЭДЭЭС ХУУЛЬ БУСААР ХУРААСАН 1%-ИЙН ШИМТГЭЛЭЭ БУЦААН ОЛГОХ ЭСХҮЛ ҮНДСЭН ЗЭЭЛЭЭС НЬ ХАСАХ ХЭРЭГТЭЙ”

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдөр нэр бүхий 11 банкинд 2202000183 дугаартай хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг 2022 оны наймдугаар сарын 12-ны өдөр хийж дуусгаснаа мэдээлсэн.

Зөрчлийн хэрэг бүртгэх явцад холбогдогч 11 банкнаас зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж байгаа эсэх талаар шалгахад:

  • Зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагаануудыг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй,
  • Бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл байдал илэрсэн.

Энэ нь орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай  уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзлээ.

Иймд “Аригбанк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-иудын хууль зөрчсөн үйлдэлд тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа.

Мөн нэр бүхий 9 банкинд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоох, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зөрчлийн үр дагаврыг арилгахыг тус тус даалгаж, 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавар хүргүүлсэн хэмээн ШӨХТГ-аас мэдээлсэн.

Энэ асуудлаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун, “Банкны зээлийн шимтгэл 1 хувийг судлах явцад ямар ч тооцоо судалгаа байхгүй, зүгээр л зээл гаргаж өгсний төлөө шимтгэл авч байгаа нь хэрэглэгчийн аргагүй байдлыг нь ашиглан, хясан боогдуулсан шинжтэй, тендерт шалгаруулаад хувь авдаг гэдэг шиг л хууль бус харагдаж байна.

Тиймээс банкууд хуульд нийцүүлэн шимтгэл хураамжаа үндэслэлтэй тогтоож, иргэдээс хууль бусаар хураасан шимтгэл, хураамжаа эргүүлэн төлөх, эсхүл үндсэн зээлээс нь хасч тооцох хэрэгтэй.

Энэ асуудлыг хөндөхөд “Зээл авсан иргэд бүгд 1 хувиа авна гэвэл яах вэ? банкны салбараа татаж унагаах гэж байна” гэсэн асуулт, шүүмжлэл ирж байна. Банкууд хууль бусаар ашиг олж оршин тогтнодог байж болохгүй.

Салбар нь унах вий гээд хууль зөрчиж, иргэдийг хохироосоор байгаа асуудлын хажуугаар нүдээ аниад сууж болохгүй. Тэгээд ч банкууд иргэдээс хууль зөрчиж 1 хувийн шимтгэл аваад, түүнийгээ иргэдэд буцаан зээлдүүлж эргэлдүүлэн хэд дахин ашиг олчихсон, хууль бусаар хураасан 1 хувийн шимтгэлээ буцаан төлөхөд эрсдэл хүлээхээргүй болсон байгаа. 30 хоногийн хугацаатай Албан даалгаврын биелэлтийн хариу ирсний дараа дараагийн арга хэмжээг авах болно хэмээн байр сууриа илэрхийлжээ.

3 Сэтгэгдэл
Сайн байцгаана уу, 1500₮-800,000₮ хүртэлх үнийн дүнтэй 2%-ийн хүүтэй, найдвартай, хурдан, үр ашигтай зээлийн хэрэгцээг хангах үүднээс бидэнтэй холбоо барина уу: desilmartinemadelaine@gmail.com desilmartinemadelaine@gmail.com
Сайн байцгаана уу, 1500₮-800,000₮ хүртэлх үнийн дүнтэй 2%-ийн хүүтэй, найдвартай, хурдан, үр ашигтай зээлийн хэрэгцээг хангах үүднээс бидэнтэй холбоо барина уу: desilmartinemadelaine@gmail.com desilmartinemadelaine@gmail.com
Банкуудын теллерүүд ба ажилтнууд муу үйлчилж, ингэснээр өрсөлдөгч банкаа сурталчлан, хахууль авдгаараа төрийн албан хаагчдыг ардаа орхидог.
Хамгийн их уншсан