Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
"Е-mongolia системийн аюулгүй байдал, эрсдэлийг тооцсон"

Цэцэрлэгийн энэ жилийн элсэлтийн бүртгэл өнөөдөр /2022.08.10/ хүсэлт хүлээж авах дарааллаар албан ёсоор эхэлнэ. Өөрөөр хэлбэл, элсэлт бүртгэлийн үйл ажиллагааг цахимаар буюу E-mongolia систем дээр тулгуурлаж зохион байгуулах юм. Тиймээс "И-Монгол" академийн захирал Л.Энхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр "Цэцэрлэгийн бүртгэлийг E-mongolia системээр анх удаа зохион байгуулж байна. Давхар энэ системийг хэрэглэж чадахгүй иргэдэд тухайн харьяа дүүрэг, хороонд туслах дэмжих баг ажиллаж байгаа. Бид энэ ажлынхаа бэлтгэлийг наадмын дараагаас эхлэн хийсэн. Зөвхөн нийслэлд амьдарч буй хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хүлээн авна. Ингээд хүсэлтийг наймдугаар сарын 10-24-нийг хүртэл хүлээж авна. Тэгээд иргэдийн гар утсанд болон E-mongolia системд таны хүүхэд гэртэйгээ ойрхон энэ цэцэрлэгт хуваарилагдсан байна гэдэг мессеж очих болно.

Өмнө нь цэцэрлэгийн хүртээмж бага байсан учраас сугалаагаар сонгох, эцэг эхчүүд нь хонон өнжин бүртгүүлдэг байсан. Харин энэ жилээс ийм асуудал үүсэхгүй тул эцэг эхчүүд яаравчлан бүртгүүлэх шаардлагагүй. Бид E-mongolia системийн аюулгүй байдал, эрсдэлийг тооцсон. Ямар нэгэн байдлаар систем гацах асуудал үүсэхгүй" гэдгийг хэлсэн юм.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг "Е-mongolia" системээр дамжуулан авна. Цахим бүртгэлийг 3 үе шаттай зохион байгуулна.

НЭГДҮГЭЭР ШАТ

  • 08.10-08.24 Хүсэлт хүлээн авах
  • 08.25-08.26 Цэцэрлэгт хуваарилах
  • 08.26-09.09 Бүртгэлийг баталгаажуулах

ХОЁРДУГААР ШАТ

  • 09.10-09.25 Хүсэлт хүлээн авах
  • 09.26-09.27 Цэцэрлэгт хуваарилах
  • 09.27-09.30 Бүртгэлийг баталгаажуулах

ГУРАВДУГААР ШАТ

  • 10.03-10.24 Хүсэлт хүлээн авах
  • 10.25-10.26 Цэцэрлэгт хуваарилах
  • 10.26-10.31 Бүртгэлийг баталгаажуулах

Эцэг эх, асран хамгаалагчдын анхааралд,

  • Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана
  • Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна
  • Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байна.
  • Хэрэв цахимаар бүртгүүлэх бломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дэх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан