Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв“ нээлтээ хийлээ

 

/2022.07.28/: Өнөөдөр буюу 2022 оны долоодугаар сарын 28-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна. 

Тус аймаг нь нийт 117 мянган хүн амтай. Монгол Улсын хэмжээнд хүн амын тоогоор 2 дугаарт ордог томоохон нутаг дэвсгэртэй. Тус аймагт Хархорин Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг Засаг захиргааны нийт 19 сум 2 багийн эмнэлэг, 4 өрхийн эмнэлэг, нийт 25 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Мөн бүсийн аймгууд болох Архангай,Булган,Өмнөговь, Баянхонгор, баруун аймгийн зорчигч иргэд хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. 

Өнөөдөр ийнхүү Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт "Эрүүл мэндийг дэмжих төв" нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, УИХ-ийн Гишүүн С.Чинзориг, Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж, Хархорин сумын засаг дарга Г.Одгэрэл, ЭМГ-ын дарга Д.Шивааннүрдэв болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус эрүүл мэндийн төвд 24 нэр төрлийн аппарат тавилга, засварыг улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ийнхүү ашиглалтанд оруулж байна. Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Өвөрхангай аймгийн БОЭТ-д алсын дуудлагын зориулалтаар бүрэн тоноглогдсон, туулах чадвар өндөр Ланд Круйзер 78 автомашин гардуулан өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан