Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
"ВА4, ВА5 нь Омикроны сүүлчийн хувилбар биш, дахин шинэ хувилбар гарна"

ЭМЯ-ны төлөөллүүд "Баяр наадмын өдрүүдэд 26 хүүхэд мориноос унаж бэртсэн бөгөөд 5 нь зөөлөн эдийн гэмтэлтэй. Үлдсэн нь гэмтэлгүй байсан.

Омикроны ВА4, ВА5 хувилбараас үүдэлтэй халдварын тоо дэлхий даяар нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногийн тохиолдлын тоог бүсчлээд үзвэл Зүүн өмнөд Азид 37 хувиар өссөн байна. Япон, БНСУ-д тохиолдлын тоо 2-3 дахин нэмэгдсэн. Хөрш Хятадад ч өсөх хандлагатай байна.

ВА4, ВА5 хувилбаруудын шинж тэмдэг ижил боловч ВА5 хувилбарын халдварлах чадвар өндөр байна. Манай улсад энэ хувилбаруудын эзлэх хувь 10 байгаа бөгөөд цаашдаа 80-90 хувьд хүрэх магадлалтай.

ВА4, ВА5 нь омикроны сүүлийн хувилбар биш. Дахин өөр хувилбар гарах орон зай байгааг эрдэмтэд анхааруулж байна. Энэхүү давлагаа нь улс орнуудад 2-3 сар үргэлжилж байна. Хувилбаруудад эмзэг хүүхэд өндөр настнуудыг олон хүнд цугласан газраар явуулахгүй байхыг анхааруулж байна" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан