Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ӨСВӨРИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ Э.ЭНХ-ХҮСЛЭН ХҮҮ БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДТАЙ УУЛЗЛАА

✅Загас тэжээх сонирхол, хоббиндоо хөтлөгдөн загасны төрөл зүйлийг андахгүй сайн судалж, мэдсэн энэ хүүг Э.Энх-Хүслэн гэдэг. Тэрбээр одоо 13 настай, 8-р ангийн сурагч.

✅Өсвөрийн идэвхтэн байгаль хамгаалагчдын төлөөлөл болж, Э.Энх-хүслэн хүү өнөөдөр байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзлаа. Цэнгэг усанд амьдардаг загас, түүний төрөл зүйл, хамгаалах асуудлаар байгаль орчны сайдтай тэрбээр санал, бодлоо хуваалцаж, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Э.Энх-хүслэн хүү уулзалтын үеэр онцолсон юм. Тэр дундаа загас үржүүлэг, ховордсон төрөл зүйл, түүнийг хамгаалах, үе тэнгийн найз нөхөддөө байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, тэр дундаа Монгол оронд ховордсон загас түүний төрөл зүйлийг хамгаалах асуудлаар өсвөр үеийн төлөөлөл болж, идэвхтэн байгаль хамгаалагч болох хүсэлтэйгээ ч ярив.

✅Байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах нь хүн бүрийн үүрэг бөгөөд Монголын ирээдүй болсон өсвөрийн үеийн төлөөлөл болсон Э.Энх-Хүслэн хүүгийн санаачилгыг байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ дэмжиж буйгаа илэрхийлээд, өсвөрийн идэвхтэн байгаль хамгаалагч болох хүсэл эрмэлзлэлд нь талархаж, Э.Энх-Хүслэн хүүгийн цаашдын сурах их үйлсэд нь амжилт хүслээ.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан