Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Ц.Чүлтэмбүрэн, Л.Болдбаатар нарт Бригадын генерал цол хүртээлээ

Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 18 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар онцгой байдлын хурандаа нарт цэргийн дээд цол олголоо. Ерөнхийлөгчийн зарлигаар

 

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, хурандаа Ц.Чүлтэмсүрэн

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарт Бригадын генерал цол олголоо.

 

Цол гардуулсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “...Онцгой байдлын алба бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг ханган хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагуудын нэг. Байгаль цаг уурын аюулт үзэгдэл, үйлдвэр, технологийн аюулт гамшиг, осол, нийтийг хамарсан халдварт өвчин тахлаас ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах эрсдэлтэй бөгөөд хариуцлагатай үүргийг эх орон, ард түмнийхээ өмнө биелүүлдэг энх цагийн баатруудын алба юм.

Энэхүү нэр хүндтэй албыг удирдан манлайлж, байгууллагынхаа эрхзүйн орчныг боловсронгуй болгох, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлэн, үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай тиехник тоног, төхөөрөмж, материал хангамжийг шинэчлэх, байгууллагуудын үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх үйлсэд идэвх санаачилга гарган ажиллаж, улс эх орныхоо ҮАБ-ыг хангахад оруулсан гавьяа зүтгэлээ үнэлүүлэн, цэргийн дээд офицерын генерал цол хүртэж байгаа У.Чүлтэмсүрэн, Л.Болдбаатар нарт баяр хүргэж, амжилт хүргэе.

Та бүхэн эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс орондоо 40 шахам жил хүчин зүтгэсэн хийж бүтээсэн хөдөлмөр бүтээлтэй, генерал цолонд тавигддаг өндөр шаардлагыг бүрэн хангасан офицерүүд юм. Энэхүү эрхэм хүндтэй шагналыг даган ирж байгаа хүндэтгэл хайр, итгэл хариуцлагыг өндөрт өргөж, цолондоо тэнцэхүйц ёсзүй, хичээл зүтгэл, эрч хүчтэй ажиллах төр, ард түмний хариуцлагатай даалгавар та бүхний мөрөн дээр генералын алтан мардэстэй ирж байгааг үргэлж санаж ажиллахыг хүслээ.

 

2 Сэтгэгдэл
ah duu nartaa tsol ogchihloo doo
ӨӨ нээрээ наад Чүлтэмсүрэн гэдэг нөхөр чинь өмнө Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар и ажиллаж байхдаа тусламжийн бараанаас хулгайлж байгаад УИргэний Хамгаалалтын газраас хөөгдсөн нөхөр шүү дээ яагаад генерал гэж хулгайч дээрэмчдээр энэ төр дүүрчээ
Хамгийн их уншсан